Жирэмслэлтээс хамгаалах аргууд
жирэмснээс хамгаалах эм
Жирэмснээс хамгаалах эм: Жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмийг хэзээнээс хэрхэн уух вэ?Дэлхий дээр жирэмснээс хамгаалах дааврын хавсарсан эмний 40 гаруй нэр төрөл брэнд байдагаас монгол улсад 20 орчим нэр төрлийн эм худалдаалагдаж байна.
Эдгээрийн ихэнх нь дааврын хавсарсан эм байдаг. Дааврын хавсарсан эм гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал эмэгтэй хүний өндгөвчнөөс ээлж дараатай ялгардаг 2 гол гормоныг 1 таблетик эмэн дотор зэрэг агуулсан эмийн бэлдмэл байдаг. Монгол улсад худалдаалагдаж буй эмийн бэлдмэлүүд 3 янзаар савлагдсан байдаг.
- Эхнийх нь 28 ширхэгтэй боловч эхний 21 ширхэг нь хавсарсан гормон агуулсан, сүүлийн 7 нь төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй чихэр амттай үрэл байдаг. /Феминил/
- 2 дахь хэлбэр нь 28 ширхэгтэй боловч эхний 24 ширэг нь хавсарсан гормон агуулсан, сүүлийн 4 төмрийн бэлдмэл эсвэл ямар ч эмийн найрлагагүй чихэр амттай үрэл байдаг. /Джес/
- 3 дахь хэлбэр нь зөвхөн хавсаран гормон агуулсан 21 ширхэг байна. / ярина ,диана 35 новинет/
Эдгээр эмүүдийн аль нь ч байсан сарын тэмдэгтэйгээ зохицуулж ууна. Сарын тэмдгийн тэд дэх өдөр гэхээр бүсгүйчүүд маань буруу тоолоод байдаг. Яаж тоолох вэ гэхээр сарын тэмдгийн цус үзэгдсэн өдрөө сарын тэмдгийн эхний өдөр буюу 1 дэх өдөр гэж эхлээд тоолох ёстой.
- 21 ширхэгтэй эмийг сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өдөр бүр 1ш уугаад 21 ш ууж дуусгаад дараагийн сарын тэмдэг ирэхээ хүлээдэг. энэ хугацаанд жирэмсэн болохгүй тул санаа зоволтгүй. Тэгээд дараагийн сарын тэмдэг ирэхээр нь эхний өдрөөс нь 2 дахь хавтасаа ууж эхэлнэ.
- 28 ширхэгтэй эмийг анх уухдаа сарын тэмдгийн 5 дахь хоногоос эхлэн ууна. Ямар 1 н завсарлагаггүйгээр өдөр бүр 1 ш ууна. Эхний 28 ширхэг эм дуусангуут дараагийн эмээ шинээр задлаад эхнээс нь ууж эхэлнэ .
Эмээ уухдаа өдөр бүр 1 ширхэгийг тогтмол цагт уух хэрэгтэй. Ихэвчлэн махан хоолны дараа уувал зүгээр байдаг. Эсвэл орой унтахаар орондоо орохын өмнө ч юм уу ууж хэвшвэл зүгээр.