ЭХО оношилгоо/ дүрс оношилгоо
эмэгтэйчүүдийн ЭХО оношилгоо
ЦДШ хийснээр бид таны цусанд цус багадалт, цусны өтгөрөлт, үрэвсэл болон цусны зарим өвчлөл болон хавдарыг оношлох боломжтой
Цус юунаас бүтдэг вэ
Цусны нийт эзэлхүүний 60%-ийг эзэлдэг шингэн бол цусны сийвэн юм. Цусны сийвэнгийн найрлаганд олон төрлийн уураг, даавар, сахар, өөх тос оролцдог ба гол найрлага нь ус байдаг байна.
Цусны нийт эзэлхүүний үлдсэн 40%-ийг цусны эсүүд эзэлдэг байна. Цусны эсүүд нь ясны чөмөгт цусны үүдэл эснээс үүсдэг. Эдгээр үүссэн цусны эсүүд үндсэн 3 бүлэгт хуваагддаг.
- Улаан эс (эритроцит).Цусны улаан өнгийг бүрдүүлэгч эс юм. Нэг дусал цус ойролцоогоор 5 сая улаан эс агуулдаг.
Цусны улаан эс нь ойролцоогоор 120 хоног амьдардаг бөгөөд тогтмол шинэчлэгдэж байдаг.
Цусны улаан эсийн найрлаганд гемоглобин хэмээх уураг оролцдог. Энэ уураг нь хүчилтөрөгчтэй холбогдож, биеийн бүх эд эрхтэнрүү хүчилтөрөгч зөөвөрлөдөг байна.
- Цагаан эс (лейкоцит).Цусанд нейтрофил, лимфоцит, моноцит, эозинофил, базофил гэх 5 төрлийн цагаан эс байдаг. Эдгээр эсүүд дархлааны системд оролцдог ба халдвартай тэмцдэг.
- Ялтас эс (тромбоцит).Ялтас эс нь хэмжээгээрээ улаан эс, цагаан эсээс жижиг байдаг. Тромбоцит нь цус бүлэгнэлтийн системд оролцдог, цус тогтоох үүрэгтэй эс юм.
Хэрэв та ЦДШ өгөх гэж байгаа бол шинжилгээний өмнө хэвийн дэглэмээр хөнгөн хооллож болно.
ЦДШ -с гадна бусад шинжилгээ өгөх тохиолдолд зайлшгүй өлөн байх ёстой.
ЦДШ -г хураагуур судаснаас цус авдаг тул хувийн ариун цэвэр сахих хэрэгтэй.
Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Хариу гарахаар үйлчлүүлэгч рүү утсаар нь холбогдон мэдэгдэнэ.
1. Цусны болон биохимийн шинжилгээ өгөх дөө
– Өлөн буюу бага хэмжээний ус уусан байх
– Шинжилгээ өгөхийн өмнө тайван байх
– 72 цагийн өмнө эм тариа, антибиотик хэрэглээгүй байх
– 72 цагийн өмнө өөх тостой, халуун ногоотой, хуурсан хоол хэрэглээгүй байх
– 72 цагийн өмнө согтууруулах ундаа хэрэглээгүй байх
Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Хариу гарахаар үйлчлүүлэгч рүү утсаар нь холбогдон мэдэгдэнэ.