Цусны бүлэг резус фактор тодорхойлох шинжилгээ
Хэрхэн шинжлэх вэ?
Энэ шинжилгээгээр цусны бүлэг (A, B, AB, O) тодорхойлно.
Хэрэглээ:
- Цус, цусны бүрэлдэхүүн сэлбүүлэх болон сэлбэх цусны хоорондох зохицлыг шалгах. Энэ шинжилгээг RBS эсрэг биеийн шинжилгээ, донорын цус таарах эсэхийг шалгах шинжилгээтэй хамт захиалж, ямар бүлгийн цус сэлбэж болохыг тодорхойлдог. ABO эсрэгтөрөгчтэй цусыг түүний эсрэг биетэй цусанд сэлбэвэл үхэлд ч хүргэх аюултай. Жишээ нь: O бүлгийн цустай хүмүүс A, B- эсрэг биеийг агуулдаг. Хэрэв тэдэнд A, B, AB бүлгийн цусыг сэлбэвэл сэлбүүлэгчийн цус нь цусны улаан эсүүдтэй тэмцэлдэж, устгаж эхэлнэ.
- Цусны донор хоорондын зохицлыг тодорхойлох. Донороос авсан цусыг бүлэглэж, хаяглан тодорхой бүлгийн хүмүүст л хэрэглэнэ.
- Эд, эрхтэн, ясны чөмгийн доноруудын цусны бүлгийг тодорхойлж, шилжүүлэн суулгалтад бэлтгэнэ. HLA шинжилгээний хамтаар, ABO бүлэг тодорхойлох шинжилгээ нь эд эрхтэн шилжүүлэх доноруудтай ижил хэмжээний HLA ген, эсрэгтөрөгчтэй хүнийг олоход тустай.
Хэзээ хийдэг вэ?
ABO бүлэг тодорхойлох шинжилгээг донорын бүх цусанд хийдэг. Мөн цус сэлбэлт хийх үед. Цусны сэлбэлт шаардлагатай тохиолдлууд:
- Цусны улаан эсийн эмгэгийн үед
- Цус алдах, мэс ажилбар хийлгэх үед
- Гэмтэл, ослын үед
- Их хэмжээгээр цус алдах үед
- Хорт хавдар, химийн эмчилгээний үед
- Цусны эмгэгийн үед
- жирэмсний хяналтад орох үед
Хэрэв хэн нэгэн эд, эрхтэн, ясны чөмөгний донор болохыг хүссэн тохиолдолд донор, хүлээн авагчийн зохицлыг шалгах шинжилгээ нь цусны бүлэг тодорхойлох юм.
Мөн цусан төрлийн хамаатан эсэхийг тодорхойлох үед хийнэ.