Үтрээний ялгарал нь үтрээний салст бүрхэвчид байрлах булчирхайн үйл ажиллагааны үр дүнд ялгарах шингэн зүйлийг нэрлэнэ.


Ихэнх эмэгтэйчүүдэд нас, эрүүл мэнд, биеийн онцлог зэргээс шалтгаалан үтрээний ялгарлын хэмжээ харилцан адилгүй байна. Үтрээний ялгарлаар тухайн эмэгтэйн нөхөн үржихүйн тогтолцооны үйл ажиллагаа, биеийн ерөнхий эрүүл мэндийн байдлыг тодорхойлох боломжтой.


Бидний хэлж заншсанаар “цагаан юм” нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай зүйл тул ямар нэгэн өвчин эмгэгтэй холбож ойлгох нь буруу юм.

Харин дараах шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлэх шаардлагатай.
– Цагаан юм гарах хэмжээ ихсэх
– Таагүй эвгүй үнэртэй болох
– Идэрхэг хөөсөрхөг болох
– Өнгө нь өөрчлөгдөж ногоовтор шар болох
– Өтгөн зууралдсан бүтэцтэй болох

Оношилгоо
– Мазок шинжилгээ
– Нойтон түрхцийн шинжилгээ
– Үтрээний орчин тодорхойлох шинжилгээ

Similar Posts