Жирэмслэлтээс хамгаалах аргууд

Жирэмснээс хамгаалах СУУЛГАЦ

Жирэмснээс хамгаалах суулгац: Суулгац гэдэг нь өндгөвчөөс ялгардаг шар биеийн даавар агуулсан 2 ширхэг чүдэнзний модны хэмжээтэй уян зөөлөн эдээр хийгдсэн хамгаалах хэрэглэл юм. 

Суулгацыг эмэгтэйн бугалгын арьсан доор жижиг мэс ажилбар хийж суулгаж өгдөг.
Шар биеийн даавар нь өндгөвчөөс өндгөн эс ялгарах явцыг саатуулж, умайн хүзүүний салиаг өтгөрүүлж эр бэлгийн эс умайд орохыг саатуулах замаар жирэмслэхээс хамгаалдаг.

  • Суулгац нь 3 жилийн хугацаатай жирэмснээс хамгаалдаг.
  • Суулгацын хугацаа дууссаны дараа дараагийн шинэ суулгацыг үргэлжлүүлэн шууд хэрэглэж болно.
  • Цэвэршилтийн нас хүртэл хэрэглэж болно.
  • Аюулгүй.
  • Өндөр үр дүнтэй.
  • Удаан хугацааны үйлчилгээтэй. 
  • Бэлгийн харилцаанд саад болохгүй.
  • Суулгац авсны дараа 24 цаг дотор жирэмслэх чадвар сэргэнэ.
  • Биеийн юмны аль ч үед тавиулж болох боловч биеийн юмны 1-5 дахь өдөр тавиулбал илүү тохиромжтой.
  • Нөхөн үржихүйн насны урт хугацааны арга хэрэглэхийг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэж болдог.
  • Биеийн юмны мөчлөгт өөрчлөлт орох (цусархаг ялгадас бага хэмжээгээр гарах эсвэл биеийн юмны хооронд цус гарах)
  •  Биеийн юм ирэхгүй байх
  • Зарим тохиолдолд толгой өвдөх, эргэх дотор муухайрах гэх мэт шинжүүд илрэх (эмчилгээ шаардахгүйгээр аяндаа зүгээр болно)
  • Толгой байнга өвдөх, зүрхний хүнд өвчтэй зүрхний эмчийн хяналтад байдаг
  • Хөлийн гүний вений судасны тромбозтой хүнд тавихгүй.
  • Зарим тохиолдолд жин нэмэх хандлагатай.
  • Гаж нөлөө илрэх нь суулгацын үйлчилгээнд нөлөөлөхгүй.
  • Мэргэжлийн эмчид үзүүлэн жирэмсэн биш гэдэг нь баталгаатай үед биеийн юмны аль ч үед тавиулж болно.
  • Өөрөөрөө болон кесар мэс заслаар төрсний дараа 45 хоноод шууд тавиулж болно. Хөхний сүүний гарцад нөлөөлөхгүй.
  • Үр хөндөлт болон зулбалтын дараа шууд тавьж болно.

Сургагдсан мэргэжлийн эмч суулгацыг бугалгын арьсан дор хэсгийн мэдээ алдуулах тариа хийсний дараа багахан зүслэг хийж арьсан доор суулгадаг.

  • Та хүссэн цагтаа авхуулж болно.
  • Суулганы хугацаа дууссан бол заавал авхуулна.
  • Суулгацыг сургагдсан мэргэжлийн эмч жижиг мэс ажилбараар авна. 

Үр дүн:

99,7%

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: