Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ
жирэмсний шинжилгээ “багц”
жирэмсний шинжилгээ “багц”: Эмэгтэй та жирэмсний хяналтад орсон бол жирэмсний хугацаанд хамгийн багадаа 2 удаа танаас багц шинжилгээ авдаг.

| Сорилын нэр | Яагаад хийж байгаа | Хэзээ хийх | Сорьц |
| Үтрээний наалдцын шинжилгээ | Үтрээний орчныг үнэлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн үтрээний наалдац |
| Биохимийн хяналтын шинжилгээ | Элэгний үйл ажиллагаа, бодисын солилцооны байдлыг үнэлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрд | Эхийн цус |
| Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ | Бөөр, давсгийн халдвар, жирэмсний шижин, жирэмсний сүүлийн хордлогын шинжүүдийг илрүүлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрд | Эхийн шээс |
| Цусны дэлгэрэнгүй шинжилгээ | Цус багадалт, үрэвсэл болон бусад өөрчлөлтийг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө, жирэмсний эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрд | Эхийн цус |
| Гепатит В,С вирусийн сорил | В,С вирусын халдварыг оношлох | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
| ДОХ вирус болон тэмбүү өвчний сорил | ДОХ-ын вирусийн халдварыг оношлох | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
| Цусны бүлэг, резусфактор тодорхойлох | Цусны бүлэг болон эерэг бүлэг, эерэг болон сөрөг цустай эсэхийг илрүүлэх | Жирэмсний эхний 3 сар дотор | Эхийн цус |
| Ялтас эсийн тоо | Төрөлтийн явцад цус алдвал: Ялтас эсийн тоо цөөрсөн бүлэгнэлтийн эмгэгтэй эсэхийг илрүүлэх | Сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
| Сорилын нэр | Яагаад хийж байгаа | Хэзээ | Сорьц |
| Заг хүйтэн, хламиди, тэмбүү | Зулбуулах болон урагт халдварладаг БЗХӨ | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, өндөр эрсдэлтэй бол сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус, шээс, үтрээний наалдац |
| Пап сорил | Умайн хүзүүний эсийн өөрчлөлт, БЗХӨ, үрэвслийг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст | Эхийн умайн хүзүүний эс |
| ТОRСН | Ургийн гаж хөгжил үүсгэдэг вирусийн эсрэг дархлааг шалгах | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, халдварын сэжигтэй бол тухайн үед | Эхийн цус |
| Мазокын шинжилгээ | Дутуу төрөлтийн шалтгаан болж болзошгүй халдварыг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст | Эхийн үтрээний наалдац |
| Шээсэнд нян илрүүлэх | Дутуу төрөлт, бага жинтэй төрөх шалтгаан болж болзошгүй бөөрний халдварыг илрүүлэх | Эхний үзлэг, жирэмсний 12 ба 16 д.х сүүлийн 3 дахь хагаст давтаж болно. | Эхийн шээс |
| Хоёрол тест | Урагт Даун хам шинж болох хромосомын гажгийн эрсдэлийг үнэлэх | Жирэмсний 8-13д.х | Эхийн цус |

























