Мэс ажилбар
бэлэг эрхтэн (гадна) үү, ургацаг авах
Бэлэг эрхтэн (гадна) үү, ургацаг авах: Хурц үзүүрт ургацаг буюу кондилома нь бэлэг эрхтэн, хошного, амны арьс салст дээр арьсны өнгөтэй тахианы залаа эсвэл цэцэгт байцаа мэт ургацаг гаргадаг хүний папиллома вирусээр үүсгэгддэг вирусийн халдварт өвчин юм.
ХПВ нь бөмбөлөг хэлбэртэй, хоёр гинжит ДНК-г агуулдаг, өвөрмөцөөр хучуур эсийг сонгон гэмтээдэг. Хүний папилома вирус /ХПВ/ нь нь 170 гаруй төрөл байдаг ба 40 гаруй нь бэлэг эрхтэн хошногоор дамжиж халдварладаг.
Үүнээс: ХПВ 1 тип нь улны үү, 2 ба 4 тип ердийн үү, 3 ба 10 тип хавтгай үү, 6, 11 тип шовх үзүүрт ургацаг, 16,18, 31, 33, 35 төрлүүд нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг байна. ДЭМБ-ийн мэдээлснээр эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтаар умайн хүзүүний хорт хавдар 2-рт орж байна. Жилдээ 529000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 274000 нас баралт бүртгэгддэг.