1. Сарын тэмдгийн онцлог
Охидод бэлгийн бойжилт 9-12 насанд явагдана. Бэлгийн бойжилт эхэлснээс 2-2.5 жилийн дараа охидод анхны сарын тэмдэг ирэх бөгөөд хэрэв бэлгийн харьцаанд орвол жирэмслэх боломжтой гэсэн үг юм. Охидод анхны сарын тэмдэг ихэнхдээ 11-14 насанд ирэх боловч цөөн тохиолдолд 9 наснаас өмнө эсвэл 15 наснаас хойш ирдэг. Анхны сарын тэмдэг 15 нас хүрэхэд ирэхгүй бол эмчид хандах хэрэгтэй.
2. Сарын тэмдгийн мөчлөг гэж юу вэ?
Сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдэг ирэх эхний өдөр хүртэл хоногийг #мөчлөг гэнэ. Өсвөр насны охидод анхны сарын тэмдэг ирсний дараа эхний 1-2 жилд мөчлөг тогтворгүй байж болно. Сарын тэмдэг нь 3-7 хоног ирж, мөчлөг нь 21-45 хоног байх нь хэвийн юм.
3.Xэзээ эмчид хандах вэ?
Дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандана уу.
– Сарын тэмдэг 8 хоногоос дээш үргэлжлэх
– 1-2 цаг тутамд ариун цэврийн хэрэгсэл нэвтрэх
– Цустай хамт гарч буй нөжний хэмжээ 2.5 см-ээс их хэмжээтэй байх
– Сарын тэмдгийн мөчлөг хооронд цус гарах.