Суулгац

Суулгац хэрэглэгч хяналтанд ирж үзүүлэх шаардлагтай юу?

Үгүй. Суулгац хэрэглэгчид хяналтын үзлэгт тодорхой хугацаанд давтан ирэх шаардлагагүй. Жил бүр хийлгэх үзлэг бусад урьдчилан сэргийлэх тусламжийн хувьд тустай байж болох ч заавал биш.

Ямар нэг асуулт гарсан эсвэл суулгацаа авахуулах бол эргэж ирнэ.

Суулгац хорт хавдар үүсгэх шалтгаан болох уу?

Үгүй. Суулгац хэрэглэсэнээс ямар нэг хорт хавдрын эрсдэл нэмэгдсэн талаар судалгаа байхгүй, нотолгоо байхгүй.

 

Суулгацаа хэрэглэхээ зогсоосноос хойш хэдийн хугацааны дараа жирэмсэн болох вэ?

Суулгацаа хэрэглэхээ зогсоосноос хойш дааврын бус арга хэрэглэж байсан эмэгтэйтэй адил хугацааны дараа жирэмсэлдэг. Суулгац нь түүнийг авсны дараа эмэгтэйн үр тогтолт сэргэлтийг хойшлуулах шалтгаан болдоггүй

 

Суулгац хүүхдэд төрөлхийг хөгжлийн гажиг үүсгэх үү?

Суулгацтай байхдаа санамсаргүй жирэмсэлсэн бол урагт хор нөлөөтэй юу?

Үгүй. Суулгац төрөлхийн хөгжлийн гажиг үүсэхгүй. Суулгацтай байхдаа санамсаргүй жирэмсэлсэн эсвэл жирэмсэн байхдаа суулгац тавиулсан бол урагт хортой нөлөө үзүүлэхгүй нь сайтар нотлогдсон.

 

Эмэгтэйн гарт тавьсан суулгац сугарч унаж болох уу?

Ховор тохиолдолд савх сугарч болно. Энэ нь голдуу тавьснаас хойших эхний 4 сард тохиолдоно. Ихэндээ суулгацны тавилт сайн болоогүй эсвэл тавьсан хэсэг газрын халдаварын улмаас унадаг. Ихэнхдээ эмэгтэй суулгац сугарч байгааг хардаг. Эмэгтэй савх сугарч байгааг мэдсэн бол  эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй.

 

Суулгац умайн гадуурх жирэмслэлтийн эрсдлийг нэмэгдүүлэх үү?

Үгүй. Эсрэгээрээ суулгац умайн гадуурх жирэмслэлийн эрсдлийг ихэнхдээ бууруурдаг. Суулгац хэрэглэгчдийн дунд умайн гадуурх жирэмслэлт маш ховор. Суулгацтай эмэгтэйчүүдийн дундах умайн гадуурх жирэмслэлтийн тохиолдол жилд 100000-д 6 байдаг. АНУ-д жирэмслэхээс хамгаалах арга хэрэглэдэггүй эмэгтэйчүүдийн дундаж умайн гадуурх жирэмслэлтийн тохиолдол жилд 100000-д 650 байдаг.

 

Хөхүүл эмэгтэй хэзээ суулгац хэрэглэж болох вэ?

2015 онд энэ асуудлыг ДЭМБ хэлэцээд эмэгтэйн хэзээ төрснөөс нь үл хамааран дан прогестин агуулсан суулгацыг төрсний дараах үед хэрэглэхийг зөвшөөрч шинэчилсэн удирдамж гарсан.  Ихэнхдээ  төрснөөс хойш сарын тэмдэг ирсэн ирээгүй хамаагүй  45 хоноод тавиулахыг зөвлөдөг.

 

Суулгац хэрэглэгч өндгөвчийн үйланхайтай бол юу хийх ёстой вэ?

Уйланхайн дийлэнх нь жинхэнэ уйланхай биш бөгөөд хэвийн биений юмны мөчлөгийн үеийн хэмжээнээс үргэлжилэн томорч, бүтцийн шингэнээр дүүрсэн өндгөвчийн цэврүү юм. Эдгээр нь хэвлийн бага зэргийн өвдөлтийн шалтгаан болох боловч хэт томроогүй, мушгираагүй эсвэл хагараагүй бол эмчилгээ хийх шаардлагагүй. Эдгээр цэврүүнүүд эмчилгээгүйгээр алга болдог.

 

Эмэгтэй суулгац тавиулны дараа шууд ажилаа хийж болох уу?

Тийм, суулгац тавьсан хэсгийг юманд цохихгүй эсвэл норгохгүй бол эмэгтэй эмнэлгээс гарангуут өөрийн ердийн ажлаа хийж болно.

 

Өсвөр насныхныг оролцуулан залуу эмэгтэйчүүд суулгац хэрэглэж болох уу?

Тийм. Залуу эмэгтэй суулгац хэрэглэхийг хүсвэл хэрэглэж болно. Үнэндээ суулгац болон ерөндөг хэдэн жилийн хугацаанд жирэмслэхийг хүсэхгүй байгаа залуу эмэгтэйчүүдэд тохирох сайн арга .Эдгээр нь өндөр үр дүнтэй, удаан хэрэглэгдэх аргууд. Эмнэлзүйн шалгуураар эмэгтэйн нас суулгац хэрэглэхэд хамааралгүй. Суулгац хэрэглэх нь хүүхэдтэй эсэхээс үл хамааран залуу эмэгтэйн ирээдүйн  үр тогтолтонд нөлөөлөхгүй.

Жирэмслэхээс хамгаалах арга  эрэлхийж байгаа,  гэрлэсэн эсвэл гэрлээгүй, хүүхэд төрүүлсэн, төрүүлээгүй бүх залуу эмэгтэйчүүдэд хүртээмжтэй байгаа жирэмслэхээс хамгаалах аргуудаас аюулгүйгээр сонгож болно.

Эдгээрт суулгац,  зэстэй ерөндөг, даавартай ерөндөг багтана.

Холбоотой мэдээлэл