Түгээмэл асуулт, хариулт
Хэрвээ суулгацыг сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлээд 5 хоногийн дотор тавиулсан бол шууд жирэмслэлтээс хамгаалж эхэлдэг. Ийм тохиолдолд бэлгийн харьцаанд орсон ч жирэмслэхгүй. Харин сарын тэмдэг ирснээс 7 дахь хоногоос хойш тавиулсан бол хамгаалалт шууд эхэлдэггүй тул жирэмслэх магадлалтай. Та суулгац тавиулсан өдрөө эргэн санаад үзээрэй.
Хэрвээ та эм уусны дараа арьсаар тууралт гарах, ам хамар хавдах, амьсгалахад хүндрэл үүсэх зэрэг шинж илэрсэн бол энэ нь харшлын урвал байж болзошгүй тул эмийг шууд зогсоогоод эмчтэйгээ яаралтай холбогдоорой. Харин дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх зэрэг шинжүүд нь харшил биш, эмийн гаж нөлөө байх боломжтой. Ийм үед хангалттай шингэн ууж, хоолтой хамт уухыг зөвлөж байна. Гэсэн ч аль ч тохиолдолд эмчийн зөвлөгөөг заавал авах шаардлагатай.
Металл агуулсан буюу зэс, мөнгөтэй спираль нь таргалалттай холбоогүй байдаг. Харин даавартай спираль жилд дунджаар 1-1.4 кг жин нэмэх магадлалтай гэж үздэг. Манай эмнэлэгт даавар агуулаагүй, металл (зэс, мөнгөтэй) спираль тавьж байна. Тиймээс манай эмнэлэгт тавиулсан спираль жин нэмэхэд нөлөөлөхгүй.
Жирэмсэн үед зарим төрлийн үтрээний лааг хэрэглэж болно. 3 сартайгаас хойш хэрэглэж болох олон төрлийн лаа байдаг. Үрэвсэл, мөөгөнцөр нь эмчлэгдэхгүй удвал ургийг халдварлуулах эрсдэлтэй. Тиймээс эмч тань хэрэглэ гэж зөвлөсөн бол заавал хэрэглээрэй. Аль лаа тохирохыг эмчтэйгээ зөвлөлдөөд сонгох нь хамгийн зөв.
Үтрээ угаалгыг дур мэдэн хийхийг зөвлөдөггүй. Үтрээ өөрөө хүчиллэг орчноороо өөрийгөө хамгаалдаг. Хэрвээ та угаалгад зориулалтын бус бодис хэрэглэвэл тэнцвэр нь алдагдаж, үрэвсэл, халдвар үүсэх эрсдэлтэй. Харин зарим үед эмчилгээний зориулалтаар эмчийн заалтаар угаалгыг хийдэг. Тиймээс зөвхөн эмчийн зөвлөгөөтэйгөөр угаалгыг хийлгээрэй.
Жирэмсэн үед зарим төрлийн үтрээний лааг хэрэглэж болно. 3 сартайгаас хойш хэрэглэж болох олон төрлийн лаа байдаг. Үрэвсэл, мөөгөнцөр нь эмчлэгдэхгүй удвал ургийг халдварлуулах эрсдэлтэй. Тиймээс эмч тань хэрэглэ гэж зөвлөсөн бол заавал хэрэглээрэй. Аль лаа тохирохыг эмчтэйгээ зөвлөлдөөд сонгох нь хамгийн зөв.
Спиралийг сарын тэмдэг эхэлсэн өдрөөс тоолоод 7 хоногийн дотор тавиулах нь хамгийн тохиромжтой. Энэ үед жирэмсэн биш гэдэг баттай, умайн хүзүү зөөлөрсөн байдаг тул тавихад хялбар, өвдөлт багатай. Хэрвээ сарын тэмдэг ирснээс хойш хамгаалалтгүй харьцаанд ороогүй бол сарын тэмдгийн аль ч өдөр тавиулах боломжтой. Төрсний дараа (өөрөөрөө төрсөн бол 45 хоног, кесар хийлгэсэн бол 3 сар) ч мөн тавиулах боломжтой. Гэхдээ сорви бүрэн эдгэрсэн эсэхийг эмч шалгаж байж шийддэг.
Тийм ээ, жирэмсний аль ч үед бэлгийн харьцаанд орж болно. Харин өөртөө эвтэйхэн байрлал сонгох, зөөлөн харьцах хэрэгтэй. Гэхдээ дараах тохиолдолд бэлгийн харьцааг түр хугацаанд хориглодог:
- Өмнө нь зулбаж байсан, дутуу төрж байсан бол
- Умайн хүзүү султай (дутмагшилтай) бол
- Эхэс буруу байрласан, умайн хүзүүг тагласан бол
Ийм үед харьцаанд орвол дутуу төрөх, цус алдах эрсдэлтэй тул эмчийн хяналттай байх нь чухал.
HPV гэдэг нь хүний хөхөнцөр вирус бөгөөд бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийн зарим хэв шинж нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэж болдог. Хэрвээ таны эсийн шинжилгээнд өөрчлөлт илэрсэн, эсвэл умайн хүзүү улайсан бол HPV шинжилгээ өгөх шаардлагатай. Урьдчилан сэргийлэх зорилгоор мөн өгөх боломжтой. Дархлаа сайтай хүмүүст энэ вирус нь 2–3 жилийн дотор биеэс аяндаа гадагшилж болдог.
Миом гэдэг нь умайн булчингийн давхаргад үүсдэг булчингийн зангилаа юм. Харин уйланхай нь шингэн агуулсан хүүдий хэлбэртэй бөгөөд голчлон өндгөвч болон түүний ойролцоох хэсэгт байдаг. Умайд миом, өндгөвчинд уйланхай үүсдэг гэж ойлговол тохирно. Энэ хоёр нь бүтэц, байрлал, эмчилгээний хувьд ялгаатай.
Суулгац нь 3–5 жилийн хугацаатай байдаг. Хугацаа дууссан ч аваагүй тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах үйлчилгээ нь зогсдог. Энэ үед жирэмслэх боломжтой бөгөөд суулгацтай жирэмслэх нь урагт аюулгүй ч эмчид хандаж авхуулах шаардлагатай. Спираль бол байрлал нь зөв, утас нь хэвийн, үрэвсэл үүсээгүй байвал заасан хугацаанаас хэтэрсэн ч эмчийн хяналтад байж болно. Гэсэн ч жирэмслэлтээс хамгаалах үр дүнг тогтмол байлгахын тулд 6 сар тутамд эмчид үзүүлж хянуулах нь чухал.
Хүү эсвэл охинтой болох магадлалыг нэмэгдүүлэх аргууд бий. Хамгийн гол нь сарын тэмдгийн мөчлөгөө зөв тооцоолох хэрэгтэй.
- 28 хоногийн мөчлөгтэй бол 14 дэх хоногт
- 30 хоногтой бол 16 дахь хоногт өндгөн эс гадагшилдаг
Хэрвээ хүүтэй болохыг хүсвэл яг өндгөн эс гадагшлах өдөр бэлгийн харьцаанд орвол магадлал өндөр байдаг. Харин охинтой болохыг хүсвэл түүний 2-оос дээш хоногийн өмнө харьцаанд орж, өндгөн эс гарах өдөр бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй. Нарийвчилсан зааварчилгааг манай эмчийн зөвлөгөөний видеогоор мөн үзэж болно.
Тийм ээ, бамбайтай хүн үр хөндөлт хийлгэх боломжтой. Гэхдээ хордлого эсвэл дутагдалтай хүмүүсийн хувьд ачаалалтай нөхцөлд хийгдэх мэс ажилбар тул заавал нарийн мэргэжлийн, өндөр шатны эмнэлэгт хийлгэх шаардлагатай. Жишээлбэл, Эх нялхсын үндэсний төв зэрэг томоохон эмнэлэгт хандах нь тохиромжтой.
Заг хүйтэн бол голчлон бэлгийн замаар дамждаг халдвар. Гэхдээ маш ховор тохиолдолд ариун бус ор дэвсгэр, ариун цэврийн хэрэглэл, хуучин халдвар тээгчтэй нялх хүүхэд ойр байсан зэргээс болж халдварлах боломжтой гэж үздэг. Тиймээс бэлгийн харьцаанд ороогүй охидод ч илэрч болдог ч энэ нь маш ховор тохиолдол юм.
Хэрвээ бэлгийн харьцаа хоёр хүний хооронд 5-аас дээш хоногийн зайтай болсон бол жирэмсэн болсон өдрийг ойролцоогоор тогтоох боломжтой. Харин 5 хоногийн дотор хоёр өөр хүнтэй харьцаанд орсон бол жирэмсний гарал үүслийг тодорхойлох боломжгүй. Ийм тохиолдолд аавыг тодорхойлох ДНХ-ийн шинжилгээ шаардлагатай байдаг.
Хэрвээ ургацаг (эсвэл үү) жижиг хэмжээтэй байвал мэс засал хийхгүйгээр түүж авах эсвэл эмийн эмчилгээ хийх боломжтой. Харин ургалт том, өргөн талбай хамарсан бол түлэх, мэс заслын аргаар авах шаардлагатай байдаг. Ямар арга тохирохыг эмч үзэж байж шийднэ.
Бөөр өвдөж байгаа бол хамгийн эхэнд бөөрний дотрын эмчид үзүүлэх шаардлагатай. Гэхдээ зарим тохиолдолд бөөрний өвдөлт эмэгтэйчүүдийн үрэвслээс шалтгаалсан байдаг. Манай эмнэлэгт эхлээд үзүүлж, шалтгаан нь эмэгтэйчүүдийн өвчтэй холбоотой бол шаардлагатай шинжилгээ хийж, тохирсон эмчилгээг өгнө. Хэрвээ бөөрний шалтгаантай бол дотрын эмчид хандахыг зөвлөнө. Хамтдаа эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй байдаг.
Ийм шинж тэмдэг олон төрлийн өвчний илрэл байж болно. Үүнд:
- Үрэвсэлт эмэгтэйчүүдийн өвчин
- Умай, өндгөвчний уйланхай, хавдар
- Умайн хүзүүний хавдар
- Үтрээний үрэвсэл, мөөгөнцөр, бэлгийн замын халдварууд
Тиймээс та эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч онош тодруулах нь хамгийн зөв шийдэл юм.
Бассейн бохир байвал нян, мөөгөнцөр, вирусийн халдвар авах эрсдэлтэй. Бэлэг эрхтэн хавдах нь:
- Мөөгөнцөрт үрэвсэл
- Үтрээний орчмын булчирхайн бөглөрөл, буглаа гэх мэт шалтгаантай байж болно.
Гэхдээ зөв онош тавихын тулд заавал эмчид үзүүлж, шинжилгээ өгч байж оношлуулах хэрэгтэй. Тухайн шинж тэмдгийг хараад шууд онош тавих боломжгүй.
Суулгац авах үйлчилгээний төлбөр 70,000 төгрөг байдаг. Үүнд мэдээ алдуулах тариа, нэг удаагийн багаж, оёдлын утас, эмч, сувилагчийн үйл ажиллагааны зардал багтдаг. Өөрөөр хэлбэл, зөвхөн суулгацыг авах биш, тухайн үйлчилгээнд орж байгаа бүх зүйлийн төлбөр багтсан үнэ юм. Ихэнх эмнэлгүүд ч мөн адил үнэтэй байдаг.
Жирэмснээс хамгаалах эмийг сарын тэмдэг ирсэн өдрөөс эхлэн 4–5 хоногийн дотор эхэлж уух шаардлагатай. Ихэнх тохиолдолд 3 дахь хоногоос өдөр бүр нэг цагт ууна. Өглөө уухад дотор муухайрах нь элбэг тул орой унтахын өмнө уувал тохиромжтой. Эмийг заавал өдөр бүр тогтмол цагт ууж дуусгах нь хамгаалалтын үр дүнг баталгаажуулна.
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь дааврын өөрчлөлттэй холбоотой байж болно. Мөн ядаргаа, нойргүйдэл, стресс, эсвэл цэвэрших үйл явц эхэлж байгаатай холбоотой ч байж болдог. Дааврын шинжилгээг өгөхдөө сарын тэмдэг ирсэн өдрийг 1 гэж тоолоод 2 дахь хоног дээр өгдөг. Энэ үед ихэвчлэн 6 төрлийн дааврын шинжилгээ авдаг. Эмч тантай ярилцаж зовуурийг чинь сонсоод, бүх дааврыг шинжлэх үү эсвэл 1–2-ыг нь сонгох уу гэдгийг шийддэг. Тиймээс та заавал эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.
Хэрвээ бэлгийн харьцааны үеэр бэлгэвч доторх үрийн шингэн үтрээнд асгарсан бол жирэмслэх боломжтой. Бэлгэвч зөв хэрэглэгдээгүй бол жирэмслэлтээс хамгаалах үр нөлөө алдагддаг. Тиймээс тухайн харьцаа жирэмслэх магадлалтай өдөр таарсан эсэхээ (сарын тэмдгийн мөчлөгийн хэд дэх хоног байсан гэх мэт) тооцож үзээрэй. Илүү тодорхой мэдээлэл авахын тулд эмчид хандах нь зөв.
72 цагийн эм нь зөвхөн тухайн харьцаанаас хойш 72 цагийн дотор жирэмслэхээс сэргийлдэг. Хэрвээ та дахин харьцаанд орсон бол өмнөх уусан эм нь хамгаалалт үзүүлэхгүй. Дахиж ууж болох ч ойр ойрхон уух нь сарын тэмдгийн алдагдал, өндгөвчид сөрөг нөлөө үзүүлж болдог тул ингэж давтан хэрэглэхээс зайлсхийгээрэй. Эмчид үзүүлж, илүү аюулгүй аргаар жирэмслэлтээс хамгаалах зөвлөгөө авах нь хамгийн тохиромжтой.
Нойтон түрхцийн шинжилгээ нь үтрээний ялгадсаас дээж авч, микроскопоор шууд шинжилдэг арга юм. Үүгээр трихомонад зэрэг хөдөлгөөнт нян, мөөгөнцөр зэрэг үтрээний үрэвсэл үүсгэгчийг хурдан хугацаанд илрүүлж болдог. Хэрвээ шинжилгээгээр трихомонад илэрвэл онош нь бараг 99% баттай гэж тооцогддог.
Хэрвээ бэлгийн хБамбайн дааврын шинжилгээг эмчийн заавраар, эсвэл танд дараах шинж тэмдгүүд илэрвэл өгч болно. Үүнд:
Хэт их хөлрөх, сандрах, гар хөл салгалах
Даарах
Жин хасахгүй байх
Ядрах
Эдгээр шинж илэрч байвал бамбайн дааврын шинжилгээ өгч, бамбайн үйл ажиллагааг үнэлүүлэх шаардлагатай. Шинжилгээг сарын тэмдгийн аль ч өдөр өгч болох ч өглөө өлөн өгвөл хариу нь илүү нарийн гардаг.
Жирэмсний 5 дахь сард хийх эхогоор дараах зүйлсийг шалгадаг:
- Ургийн бүх эрхтэн тогтолцооны бүтэц (тархинаас эхлээд хөлийн хуруу хүртэл)
- Зүрх, элэг, бөөр, ходоод, давсаг, мөчүүд
- Нүд, уруул, тагнай сэтэрхий эсэх
- Хүйс, хүй, ихсийн байрлал, умайн хүзүүний урт
Энэ үеийн эхо нь ураг бүтцийн хувьд хэвийн хөгжиж байгаа эсэхийг хамгийн сайн үнэлдэг үе юм.
Резус факторын шинжилгээ нь таны цус резус эерэг (Rh+) эсвэл сөрөг (Rh−) болохыг тогтооно. Ихэнх хүмүүс резус эерэг цустай байдаг. Харин резус сөрөг эмэгтэй жирэмсэн бол урагтайгаа резус таарахгүй байх үед сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй тул жирэмслэлтийн үед энэ шинжилгээ маш чухал байдаг.
Сарын тэмдэг дууссаны дараах бор ялгадас нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Үүнд:
- Спираль, суулгацын нөлөө
- Үтрээ болон умайн үрэвсэл
- Дааврын хямрал
- Умайн хүзүүний улайлт, шарх
- Умайн хөндийн ургацаг
Тиймээс энэ зовуурь тогтмол давтагдаад байвал заавал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, шалтгааныг тодруулан эмчилгээ хийлгээрэй.
Анхны жирэмслэлтэд үр хөндөлт хийлгэх боломжтой. Гэхдээ үр хөндөлт бүр 100% эрсдэлгүй байдаггүй. Ерөнхийдөө 100 хүн үр хөндөлт хийлгэхэд 1 хүн нь дахин жирэмслэхэд хүндрэлтэй болж болох эрсдэлтэй. Тиймээс та сайн бодож шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрвээ айдас, эргэлзээ байгаа бол төрөх нь эрүүл мэндэд илүү найдвартай сонголт байж мэднэ.
Тэмбүү бол бүрэн эдгэрдэг халдварт өвчин юм. Хамгийн гол нь эрт оношлуулж, мэргэжлийн эмчийн зөв эмчилгээг тууштай хийлгэх хэрэгтэй. Мөн бэлгийн хосууд зэрэг эмчлүүлэх нь дахин халдварлахаас сэргийлэх чухал арга хэмжээ болдог.
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Үүнд:
- Дааврын өөрчлөлт
- Стресс, ядаргаа, нойргүйдэл
- Жингийн хэлбэлзэл
- Удамшил
- Эрт цэвэрших үйл явц
Мөн та мөчлөгөө зөв тооцож байгаа эсэхээ шалгаарай. Жишээ нь:
- 25 хоногийн мөчлөгтэй хүн сарын 1-нд ирээд 25-нд дахиад ирж болно.
- 30 хоногийн мөчлөгтэй хүний хувьд сарын тэмдэг 1–2 хоногийн хэлбэлзэлтэй байж болно.
Хэрвээ мөчлөг тогтворгүй байсаар байвал эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдээ өгөөрэй.
Сарын тэмдгийн үеийн хүчтэй өвдөлт нь дараах шалтгаантай байж болно:
- Удамшил
- Аарцгийн эрхтний үрэвсэл
- Спиральтай байх
- Умайн салстын үрэвсэл, ургацаг, хавдар
- Дааврын өөрчлөлт
- Стресс, жингийн илүүдэл
Ийм зовуурь удаан үргэлжилбэл онош тодруулахын тулд эмчид үзүүлж, шинжилгээ өгч зөв эмчилгээ хийлгээрэй.
Бэлгийн харьцаанд ороогүй охид, бүсгүйчүүдэд ч үтрээний үрэвсэл үүсэж болно. Үүний шалтгаан нь:
- Дархлаа сулрах
- Гаднаас орж ирсэн бактери, мөөгөнцөр
- Ариун цэврийн доголдол
- Цагаан хорхой зэрэг шимэгч
Ийм үед охидод зориулсан мазокийн (түрхцийн) шинжилгээ өгч оношоо тодруулах хэрэгтэй. Энэ шинжилгээ нь тусгай багсаар зөөлөн авдаг тул өвдөлт өгөхгүй.
ДЭМБ-ын зөвлөмжөөр 72 цагийн эмийг жилд хамгийн ихдээ 2 удаа хэрэглэхийг зөвлөдөг. Энэ эмийг ойр ойрхон уувал дараах сөрөг нөлөө илэрч болдог:
- Сарын тэмдэг алдагдах
- Өндгөвчид уйланхай үүсэх
- Дааврын тэнцвэрт байдал алдагдах
- Цус алдах
Тиймээс жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх тогтмол, найдвартай аргыг сонгох нь эрүүл мэндэд хамгийн аюулгүй.
Үр хөндөлт хийлгэсний дараа хамгийн багадаа 7 хоног бэлгийн харьцаанд орохгүй байх шаардлагатай. Цусархаг ялгадас бүрэн зогсох хүртэл (заримдаа 1 сар хүртэл) харьцааг хориглоно. Энэ нь халдвар, үрэвсэл, умайн гэмтлээс сэргийлэх чухал алхам юм. Яг таны тохиолдолд хэр хугацаанд хорио тавихыг үр хөндөлт хийсэн эмч тань зөвлөж өгнө.
Үр хөндөлтийн дараах сарын тэмдэг ихэвчлэн:
- Соруурын арга хэрэглэсэн бол 30–35 хоногийн дараа
- Эмийн аргаар хийлгэсэн бол 35–45 хоногийн дараа ирдэг.
Хэрвээ 45 хоногоос хэтэртэл сарын тэмдэг ирэхгүй байвал:
Эсвэл умайн хүзүүнд наалдац үүссэн байж болзошгүй тул яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй.
Дахин жирэмслэлт үүссэн
Суулгац нь прогестрон даавар агуулсан бөгөөд зарим хүний хувьд биеэс ус татах, жин нэмэгдэх нөлөө үзүүлж болдог. Судалгаагаар жилд дунджаар 1.4 кг орчим жин нэмэгдэх боломжтой гэж үздэг. Гэхдээ 5, 10 кг-аар огцом таргалах нь суулгацтай холбоогүй байх магадлал өндөр. Тиймээс хооллолт, хөдөлгөөндөө илүү анхаарах хэрэгтэй.
Тийм, гэхдээ маш бага хувийн магадлалтай:
- Спираль: 97–98% хамгаалалттай. Байрлалаас хазайх, доошлох, унах зэрэг шалтгаанаас жирэмслэх эрсдэл үүсэж болно.
- Суулгац: 99.7% хамгаалалттай. Харин вирусийн халдвар, вакцин, дааврын тэнцвэр алдагдах зэрэг шалтгаан суулгацын хамгаалах нөлөөг бууруулж болно.
Ийм үед түр хугацаанд бэлгэвч зэрэг нэмэлт хамгаалалт хэрэглэхийг зөвлөж байна.
Харамсалтай нь яг үнэнээр нь мэдэх нааштай баттай шинжилгээ байдаггүй. Харин бэлгийн замын халдвар илэрвэл сэжиглэх үндэслэл болж болдог. Эмэгтэй хүнээс үтрээний шинжилгээгээр эр бэлгийн эс илрүүлж болдог ч бэлгийн харьцаанд орсноос хойш 5 хоногт л илэрнэ тэр нь нөхрийнх үү, өөр хүнийх үү гэдгийг ялгах боломжгүй. Тиймээс эмнэлзүйн хувьд баттай тогтоох арга байхгүй.
Тийм ээ, сарын тэмдэг ирэхийн өмнө жирэмсний тест хоёр зураастай гарвал жирэмсэн болсон байх магадлалтай. Гэхдээ тест эерэг гарсныхаа дараа сарын тэмдэг ирж, зулбах тохиолдол байдаг. Энэ нь жирэмслэлт умайд бүрэн тогтоогүйгээс болж зулбах хэлбэрээр дууссаны шинж байж болно. Ийм зүйл өмнө нь тохиолдож байсан бол та заавал эмчид үзүүлж, дахин давтагдах эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.
Хэрвээ та жирэмснээс хамгаалах эмийг өдөр бүр тогтмол цагт, тасралтгүй ууж байгаа бол жирэмслэх магадлал маш бага. Бэлгэвчийг зөв хэрэглэж байгаа бол мөн л найдвартай хамгаалалт болно. Хоёуланг нь зэрэг хэрэглэж байгаа тохиолдолд жирэмслэх эрсдэл бараг байхгүй. Харин бэлгийн замын халдвараас хамгаалах зорилгоор бол бэлгэвчийг давхар хэрэглэхийг зөвлөдөг.
Спираль болон суулгацыг авсны дараа жирэмслэх чадвар маш хурдан сэргэдэг. Тухайлбал, суулгацыг авснаас хойш 24 цагийн дотор өндгөвчний үйл ажиллагаа эргэн хэвийн болж жирэмслэх боломжтой болдог. Спиралийн хувьд ч мөн адил авхуулсныхаа дараа тухайн мөчлөгтөө жирэмслэх магадлал бүрэн бий.
4D эхо нь ургийн төрхийг бодитоор, хөдөлгөөнт байдлаар харуулдаг бол 5D эхо нь илүү нарийвчилсан хэмжилт хийх боломжтой, автомат тооцоолол бүхий дэвшилтэт технологиор хийгддэг. Энгийн хэрэглэгчийн хувьд 4D, 5D эхоны ялгаа төдийлөн мэдэгдэхгүй байж болох ч, эмчийн зүгээс ургийн хөгжлийг илүү нарийвчилж үнэлэх боломжтой байдаг.
HPV вирус нь хүний биед орсон тохиолдолд олон жилийн турш хадгалагдах чадвартай, бүр насан туршдаа ч байж болдог. Гэсэн хэдий ч дархлаа сайн, үрэвсэлгүй эрүүл хүмүүсийн хувьд вирус нь 2–3 жилийн дотор биеэс аяндаа гадагшилж, илрэхээ болих боломжтой байдаг. Иймээс дархлаагаа дэмжих, тогтмол хяналт шинжилгээнд хамрагдах нь хамгийн чухал.
Шээс задгайрал нь шалтгаанаасаа хамаарч өөр өөр эмчилгээ шаарддаг. Хэрвээ шээс задгайрал мэдрэлийн шалтгаантай бол эмийн эмчилгээ үр дүнтэй байж болно. Харин төрсний дараах урагдал, булчингийн сулрал зэрэг механик шалтгаантай үед нөхөн сэргээх мэс засал шаардлагатай болдог. Тиймээс оношоо нарийн тогтоолгох нь хамгийн эхний алхам юм.
Лееп эмчилгээ гэдэг нь умайн хүзүүний эсийн өөрчлөлттэй хэсгийг тусгай төхөөрөмжөөр хайчилж авах эмчилгээ юм. Энэ нь хорт хавдрын урьдал өөрчлөлт үүсэхээс сэргийлэх үр дүнтэй арга. Гэвч умайн хүзүүнд сорви үүсгэж болзошгүй тул дараа нь жирэмслэхэд нөлөөлөхгүй ч төрөх үед умайн хүзүү нээгдэхгүй байх магадлалтай. Үүний улмаас кесар мэс засал хийх шаардлага 20–30%-д нэмэгддэг. Мөн вирус биеэс бүрэн алга болдоггүй учраас эсийн өөрчлөлт дахих эрсдэл бий. Тиймээс эмчилгээ хийсний дараа тогтмол хяналт шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.
Цагаарал гэдэг нь үтрээ болон бэлэг эрхтний гадна хэсэгт үүсдэг арьсны өөрчлөлт бөгөөд удаан хугацаанд үргэлжилбэл хавдрын урьдал байдалд хүргэх эрсдэлтэй. Гэхдээ анхааралтай хандвал удаан хугацааны эмчилгээ, зарим тохиолдолд мэс заслын аргаар бүрэн эмчлэгдэх боломжтой. Та эхлээд эмчид үзүүлж, өөрийнхөө цагаарлын байдлыг тодорхойлуулан ямар эмчилгээ тохирох талаар зөвлөгөө аваарай.
Манай эмнэлэгт Энэтхэг улсад үйлдвэрлэсэн 5 төрлийн спираль ашиглаж байна. Үүнд: мөнгөжүүлсэн том, мөнгөжүүлсэн мини, зэс охидын, жирэмсэн болоогүй хүмүүст зориулсан болон жирэмсэлж төрсөн хүмүүст зориулсан зэс спиралиуд орно. Эдгээрийн хамгаалах хугацаа хамгийн багадаа 5 жил, зарим тохиолдолд 10 хүртэл жил байж болдог. Таны биед аль төрлийн спираль хамгийн тохиромжтойг эмчтэйгээ зөвлөлдөн сонгох нь зөв.
Үтрээ агшаах зориулалттай эм, тариа эмнэлзүйн хувьд баталгаатай байдлаар байдаггүй. Харин булчин чангалах дасгал, аппарат, мөн гоо сайхны зориулалттай филлер буюу дүүргэгч тариа ашиглан үтрээний булчингийн чанга байдлыг сэргээх боломжтой. Манай эмнэлэгт хийгддэг филлер эмчилгээ нь үтрээний чийгшил нэмэгдүүлэх, үрэвсэл багасгах, мэдрэмж нэмэгдүүлэх зэрэг олон талын эерэг үр нөлөөтэй бөгөөд нэг удаа хийлгэснээр 5 жилийн турш үйлчилгээгээ үзүүлдэг.
Нүүрээр батга, тууралт гарах нь ихэвчлэн хоол боловсруулах тогтолцооны асуудалтай холбоотой байдаг. Гэсэн ч эмэгтэйчүүдийн шалтгаантай тууралт 10 орчим хувийг эзэлдэг. Хэрвээ та эмэгтэйчүүдийн шалтгаантай гэж үзэж байгаа бол сарын тэмдэг ирсэн өдрийг 1 гэж тоолоод 2 дахь хоног дээрээ FSH, LH, тестостерон гэсэн дааврын шинжилгээнүүд өгөх нь зүйтэй. Эмчтэйгээ ярилцаад онош, эмчилгээний чиглэлээ тодорхой болгоорой.
Хэрвээ танд элэгний B эсвэл C вирус илэрсэн бол жирэмслэхээс өмнө заавал идэвхжил, вирусийн хэмжээ, элэгний үйл ажиллагаагаа шалгуулах шаардлагатай. Хэрвээ вирус идэвхтэй байвал жирэмсний үеэр элэг ачааллаа дааж чадахгүй болж, бие дэх хорыг бүрэн гадагшлуулж чадахгүйд хүрнэ. Энэ нь ургийн өсөлт саатах, бүр амьгүй болох эрсдэлтэй. Иймээс жирэмслэхээс өмнө заавал элэгний эмчид үзүүлж, шаардлагатай эмчилгээ, хяналтад орох нь ураг болон таны эрүүл мэндэд чухал юм.
Миомын байрлал болон хэмжээ нь жирэмслэлтэд нөлөөлөх эсэхийг шийддэг. Хэрвээ миом умайн хөндийн ойролцоо байрласан бол жирэмслэхэд саад болж болзошгүй тул авхуулж байж жирэмслэхийг зөвлөдөг. Харин умайн гадна талд, буюу жирэмслэлтэд нөлөөлөхгүй газар байрласан бол миомоо авхуулахгүйгээр жирэмслэх боломжтой. Аль тохиолдолд аль арга нь тохирохыг эмч нар зөв оношилж байж хэлдэг тул үзлэгт хамрагдах нь зүйтэй.
Спираль болон суулгац нь аль аль нь жирэмслэлтээс найдвартай хамгаалдаг. Харин аль нь тохирохыг тодорхойлохдоо таны эрүүл мэндийн байдал, умайн хэлбэр хэмжээ, дааврын тэнцвэр, өмнө нь хэрэглэж байсан жирэмслэлтээс хамгаалах аргууд зэргийг харгалзаж үздэг. Жишээлбэл, умайны бүтэц онцгой хэлбэртэй бол спираль тохирохгүй байж болно. Эсвэл та судасны бөглөрөл, зүрх судасны өвчтэй бол суулгац тавихгүй байх шалтгаан болдог. Тиймээс нарийн үзлэг хийлгэж байж аль нь тохирохыг эмч зөвлөдөг.
Кистагийн хэмжээ, бүтэц, ханын зузаанаас хамаарч ямар эмчилгээ хийхийг шийддэг. Зарим жижиг киста дааврын эмчилгээгээр арилж болдог бол зарим нь үрэвслийн эсрэг эмчилгээ шаарддаг. Харин тодорхой хэмжээ давсан, хана нь зузаарсан, мэс ажилбар шаардлагатай тохиолдолд мэс заслын аргаар авах шаардлагатай. Бүрэн эдгэрэх эсэх нь киста ямар шалтгаантай вэ гэдгээс шалтгаална. Тиймээс эмчид үзүүлж, онош тодруулах нь чухал.
Полип гэдэг нь хүний биед байрлал харгалзахгүй ургаж болох жижиг ургалт бөгөөд ихэвчлэн хоргүй байдаг. Энэ нь арьсан дээр, гадна бэлэг эрхтэн, үтрээний хананд, умайн хүзүүнд эсвэл умайн хөндийд ч үүсэж болно. Полип томорвол цус алдах, зовиур өгөх, заримдаа өвдөлттэй байж болдог. Ийм үед түүнийг мэс заслын аргаар авч, эдийн шинжилгээнд явуулж, хортой эсэхийг баталгаажуулдаг. Полип үүсэх шалтгаан нь ихэнхдээ булчирхайлаг эсийн хэт ургалттай холбоотой байдаг.
Жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд дараах шинжилгээнүүдийг өгч, эртнээс эрсдэлээс сэргийлэх нь зүйтэй:
- TORCH шинжилгээ (ургийн өсөлт, хөгжилд нөлөөлдөг халдваруудыг илрүүлнэ)
- PCR шинжилгээ (бэлгийн замын халдвар илрүүлэх)
- Бамбайн дааврын шинжилгээ (бамбайн үйл ажиллагааны өөрчлөлт нь ургийн хөгжилд нөлөөлдөг)
Хэрвээ танд элэг, бөөр, үе мөчний асуудал байдаг бол тухайн эрхтэнтэй холбоотой нэмэлт шинжилгээ шаардлагатай. Шинжилгээг хэзээ, яаж өгөх тухайд эмчийн зөвлөгөөг дагах нь хамгийн найдвартай арга юм.
Спираль тавиулсны дараа эхний 7 хоногт бэлгийн харьцаанд орохгүй байхыг зөвлөдөг. Мөн энэ хугацаанд ваннд орох, хүнд дасгал хийх, саунд орох, хүнд зүйл өргөхөөс зайлсхийх хэрэгтэй. Харин шүршүүрт орж болно. Энэ хугацаа нь спираль байрлалд тогтвортой суух, үрэвсэл үүсэхээс сэргийлэх зорилготой юм.
Эрдсийн шинжилгээ буюу эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг заавал 33 эсвэл 35 настайд гэхгүй, аль ч насанд өгч болно. Хэрэв та сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээгүй бол яг одоо үзлэг, шинжилгээ өгөх хамгийн тохиромжтой үе юм. Урьдчилан сэргийлэх зорилгоор эмчийн үзлэгт хамрагдаж, умайн хүзүүний эсийн шинжилгээ болон хэвлийн доод эхо хийлгэснээр олон төрлийн эмгэгийг эрт илрүүлэх боломжтой. Нас нэмэгдэхийн хэрээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд илүү анхаарах хэрэгцээтэй болдог тул 33, 35 нас гэдэг нь заавал өгөх ёстой үе гэхээсээ илүү эмнэлгийн хувьд анхаарал хандуулах чухал үе шат гэж ойлгож болно.
Мярина спираль нь жирэмслэлтээс хамгаалахаас гадна эмчилгээний зориулалттай даавартай спираль юм. Үүнийг сарын тэмдгийн их хэмжээтэй цус алдалт, умайн салстын эмгэг, зарим төрлийн хавдартай хүмүүсийн эмчилгээнд ашигладаг. Даавар агуулсан, өндөр технологиор хийгдсэн бүтээгдэхүүн тул энгийн спиралиас илүү үнэтэй байдаг. Манай эмнэлэгт энэ төрлийн спиралийг зөвхөн заалттай хүмүүст тавьдаг.
Үтрээний булчинг агшаах тусгай эм эмнэлзүйн хувьд баталгаатай байдлаар байдаггүй. Харин булчинг чангаруулах физик эмчилгээ, эмчилгээний аппарат, болон филлерийн тарилга зэрэг арга байдаг. Манай эмнэлэгт хийгддэг филлер эмчилгээ нь үтрээний агшилт сайжруулах, мэдрэмж нэмэгдүүлэх, чийгшлийг дэмжих, мөн үрэвсэлтэй тэмцэх зэрэг олон давуу талтай. Мэс засал шаардлагагүйгээр үр дүнтэй аргаар үтрээний тонус сайжруулах боломжтой.
🕒 Сүүлд шинэчлэгдсэн: 2025 оны 05 сарын 04