БЗДХ-ын үеийн тусламж үйлчилгээ

БЗДХ-ын үеийн тусламж үйлчилгээ

Бэлгийн замын халдварт өвчин гэж юу вэ?

Бэлгийн замын халдварт өвчин гэдэг бэлгийн замаар дамжин халдварласан эмгэг төрөгчөөр үүсгэгдсэн өвчин эмгэгийг хэлнэ. Одоогоор 30 гаран бактери, вирус, шимэгчийг бэлгийн замын халдварт тооцож байна. Эдгээр халдварын зарим нь HIV(ХДХВ)-н халдвар авах магадлалыг ихэсгэдэг байна. Бэлгийн замын халдварууд шууд хавьтлаар дамжих, эхээс хүүхдэд дамжих нь зонхилж байна.

Дэлхий дээр өдөр бүр 1 сая БЗХӨ-ий халдвар авч байна. Жил бүр 500 сая хүн Chlamydia, gonorrhea, syphilis болон trichomoniasis халдвар авсан нь оношлогдож байна.

STI 14 (БЗХӨ-ний 14 төрлийн далд үүсгэгч илрүүлэх цогц шинжилгээ) Хэрхэн шинжлэх вэ?

Бэлгийн замын арчдас/Үтрээ болон шээсний сүвний арчдас, эрэгтэй хүнд түрүү булчирхайн шүүрэл эсвэл үрийн шингэнээс дээж аван нэг удаагийн шинжилгээгээр бэлгийн замаар дамжих хавсарсан дараах халдварууд байгаа эсэхийг молекулын төвшинд буюу Real Time PCR (бодит хугацааны полимеразын гинжин урвал) технологийг ашиглан хийдэг. Үүнд:

Chlamydia trichomatis /Хламид/
Энэ халдвар нь эдийн засгийн хувьд нэлээн зарлагатай үүсгэгчээр үүссэн халдвар юм. Хламидын халдвар нь ихэнхдээ эмэгтэйчүүдэд шинж тэмдэггүй халдварладаг ч энэ нь хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болдог. Үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт, хэвлийн архаг өвдөлт. Түүнчлэн жирэмсэн байхдаа уг халдварыг авсан тохиолдолд жирэмсний хугацаанд урагт халдварлах боломжтой бөгөөд халдварласан тохиолдолд нүдний эмгэг болон пневмони үүсгэх боломжтой.

Neisseria gonorrhoeae /Заг хүйтэн/
Заг хүйтэн бол маш түгээмэл тохиолддог халдвар юм. Ихэнх эмэгтэйчүүдэд заг хүйтний халдвар авсан ч шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ оношлуулахгүй, эмчлүүлэхгүй, эмчилгээгээ бүрэн дуусгахгүй бол гонококкын шалтгаант өвчний шалтгаан болно. Хэвлийн хөндийн үрэвсэлт өвчнүүдийн шалтгаан болох ба үүнд: үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлт зэрэг орно. Эрэгтэйчүүдэд бэлэг эрхтэн хавдах болон зөөлөн эдийн үрэвсэл үүсгэдэг.

Trichomonas vaginalis /Трихомонад/
Уг үүсгэгчийн халдвар нь түгээмэл тохиолддог халдвар юм. Энэ үүсгэгч үтрээний үрэвсэл үүсгэдэг бөгөөд эрэгтэйчүүдэд гонококкыг бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 10- 12%- г үүсгэдэг. Халдвар авсан эмэгтэйчүүдийн 50%- д, эрэгтэйчүүдийн 70- 80%-д шинж тэмдэг илэрдэггүй.

Бэлгийн Мycoplasm- ууд(Mycoplasm hominis, Mycoplasm genitalium)
Mycoplasm genitalium, Mycoplasm hominis болон Ureaplasm- н 2 зүйл болох Ureaplasm urealyticum, Ureaplasm parvum нь хүний шээс бэлгийн замаас түгээмэл илэрдэг.

Mycoplasm genitalium нь анх 1980- аад оны эхээр шээсний сүвний үрэвсэлтэй эрэгтэйгээс тодорхойлогдож байжээ. Энэ үүсгэгч нь гонококкын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 15- 20%, хламидын бус шалтгаант шээсний сүвийн үрэвслийн 20- 25%, архаг болон дахилтат шээсний сүвийн үрэвслийн 30 орчим хувийг үүсгэдэг. Умайн хүзүүнээс Mycoplasm hominis илэрсэн тохиолдолд анхаарах шаардлагатай учир нь энэ үүсгэгч нь төрсний дараах сепсис, нярайд системийн үрэвсэл болон уушгины бронхын гажиг үүсгэх боломжтой байдаг байна.

Харин Ureaplasm- ууд(Ureaplam urealyticum, Ureaplasm parvum) нь
бэлгийн идэвхтэй насны БЗХӨ шинж тэмдэггүй эмэгтэйчүүдийн умайн хүзүү болон үтрээнээс 40- 80% илэрдэг. Хэдийгээр Ureaplasm нь бэлгийн замд байдаг нөхцөлт эмгэг төрөгч гэж тооцогддог боловч зарим бэлгийн замын өвчлөлүүдийг үүсгэдэг болох тухай нотолгоо нэмэгдсээр байгаа юм. Хэрвээ үтрээний арчдаснаас Ureaplasm гарвал зарим тохиолдлууд нь анхаарал хандуулахуйц байж болно. Тухайн эмэгтэй жирэмсэн бол нярайд сепсис болон үрэвсэл үүсгэх боломжтой. Seegene.

Treponema pallidum(Тэмбүү)
Тэмбүү бол удаан хугацаанд нууц байдалд байдаг улаан өнгөтэй тууралт үүсгэдэг бэлгийн замын халдварт өвчин юм. Бэлгийн тэмбүү нь ихэвчлэн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд орох эсвэл гэмтсэн арьсаар дамжин халдварладаг. Мөн халдвартай эхээс урагт халдварлана. Эрэгтэй эмэгтэй хүнд аль алинп эмгэг үүсгэх ба тухайлбал эмэгтэй хүнд үтрээний хана, умайн хүзүү, гадна бэлэг эрхтэн орчмыг өвчлүүлдэг.

Herpes simplex virus
Хос гинжтэй ДНХ- с тогтсон удмын материалтай вирус юм. Бэлгийн херпес нь архаг удаан явцтай вирусийн халдвар байдаг. Бэлгийн херпес үүсгэдэг 2 янзын херпес вирус байдаг. Үүнд: Херпес-1, херпес- 2 хамаарна. Эндээс ихэвчлэн херпес- 2 нь бэлгийн херпесийг үүсгэдэг. Ихэнх хүмүүс вирусийн халдвар авснаас мэддэггүй/халдвар шинж тэмдэггүй даамжирдаг учир хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох үедээ халдварыг дамжуулдаг.

LGV
Хламид трихоманодсын Л-1, Л-2, Л-3 гэсэн серо хэлбэрүүдээр үүсгэгддэг. Энэ халдвар инвазив халдвар бөгөөд хэрэв эрт хугацаанд эмчлэхгүй архагшуулбал бүдүүн шулуун гэдэсний үрэвсэл үүсгэдэг. Клиникийн олон нотолгоогоор LGV нь гетеросексуал хүмүүсийн цавины болон гуяын тунгалгийн булчирхайд өвчин үүсгэдэг гэж ойлгодог байсан нь нэг талыг барьсан өрөөсгөл ойлголт ажээ. Эмэгтэйчүүдэд шулуун гэдэсний болон аарцгийн хөндийн булчирхайнуудад халдварладаг.

Haemophilus ducreyi (Шанхройд буюу зөөлөн яр)
Энэ өвчин нь Хаемофилус дюкрье гэдэг бактериар үүсгэгддэг, зөвхөн бэлгийн замаар дамждаг. Бэлэг эрхтэн орчимд шархлаа үүсгэдэг, шархлаа нь нилээн зовиуртай, зөв бус хэлбэртэй, хатуу биш яр байдаг. Энэ нь тэмбүүний шалтгаант яраас ялгарах гол шинж тэмдгүүд юм. Тэмбүү, Херпес, Шанхройд нь ХДХВ-н халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Cytomegalovirus (Цитомегаловирүс)
Дархлаа дарангуйлагдсан өвчтөнүүдэд амь насанд аюултай халдвар юм. Жишээ нь энэ вирус HIV- тэй хавсарсан тохиолдолд. Энэ вирус нь ховор боловч эмэгтэй хүний бэлгийн замд шархлаа үүсгэдэг.

VZV (Варицелла Зостер Вирус)
Энэ үүсгэгч anogenital хэсэгт халдвар үүсгэсэн тохиолдлууд байдаг. VZV нь 16-50 насныхны вирусийн шалтгаант бэлгийн замын халдварын нэг юм.

Уг шинжилгээг дараах тохиолдлуудад хийлгэхийг зөвлөнө:

15-65 насны бэлгийн идэвхтэй хүмүүс
Жирэмсэн эмэгтэйчүүд
Ижил хүйстний бэлгийн хамтрагчтай үед
ДОХ/ХДХВ-тэй үед
Шинэ бэлгийн хамтрагчтай болсон үед
БЗДХ-н шинж тэмдгүүд илэрсэн үед
Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсон тохиолдолд
Үргүйдлийг сэжиглэж байгаа тохиолдолд
Эмчилгээний хяналт
БЗДХ-н шинж тэмдгүүд:

Бэлэг эрхтэн дээр яр, цэврүү гарах
Бэлэг эрхтэн орчмоор загатнах, улайх
Хэвийн бус шингэн, ялгадас ялгарах
Бэлэг эрхтэн орчмоос эвгүй үнэртэх
Шээх болон бэлгийн хавьталд орох үед өвдөх
Халуурах
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Шинжилгээний хариуг хэрхэн унших вэ?

Шинжилгээний хариугаар БЗДХ үүсгэгч илэрвэл эерэг, үгүй бол сөрөг гэсэн хэлбэрээр харагдана. Мөн нэг дор хэдэн ч үүсгэгч илрэх боломжтой юм. Үүнийг хавсарсан халдвар гэж нэрлэнэ. Эмчлэгдээгүй БЗДХ нь удаан хугацааны дараа үргүйдэл, аарцгийн үрэвсэл, савны гадуурх жирэмслэлт, умайн хүзүүн хавдар зэргийг үүсгэж болзошгүй тул эрт оношилгоо нэн чухал.

Өөр мэдэх хэрэгтэй зүйлс байгаа юу?

Зарим тохиолдолд шинж тэмдгүүд илэрдэггүй тул БЗДХ авх эрсдэлд орсон тохиолдолд бусдад халдаахгүйн тулд шинжлүүлж, эрт оношилгоо хийлгэх шаардлагатай. Найдвартай оношлохын тулд 2-3 давтамжит шинжилгээг өгөх хэрэгтэй. Шинжилгээний хариугаар БЗДХ илэрсэн тохиолдолд бэлгийн хамтрагчаа мөн шинжлүүлбэл зохино.