Мэс ажилбар
Умай хөндийг цэвэрлэж эдийн шинжилгээ авах
Умай хөндийгөөс эдийн шинжилгээ авах: Умайн салстын хэт хөвсийн зузаарах эмгэг нь умайн салстын холбогч эд ба булчирхайн эмгэг өөрчлөлт юм. Умайн салстын хэт зузааралт, умайн салстын өмөн эмэгтэйчүүдийн практикт олонтоо тохиолдох ба цаашид өсөх хандлагатай байна.
Умайн салстын зузаарах эмгэг нь умайн их биеийн өмөн үүсэх урьтал өвчинд хамаарагдах бөгөөд өмөнд олонтоо шилжинэ. Дотор нь ердийн ба нийлмэл гэж 2 хуваана.