Жирэмсний ЭХО оношилгоо

төрсний дараах сарын тэмдэг, ЭХО оношилгоо

Төрсний дараах сарын тэмдэг, эхо оношилгоо: Эх барих судлалын тулгамдсан асуудлын нэг нь төрсний дараах үеийн үжил халдвар бөгөөд оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт хийж байгаа боловч давтамж нь буурахгүй байна.

Төрсний дараах хэвлийн гялтангийн тархмал үрэвсэл, үжил, үжлийн шокийн шалтгаан болсон умайн салстын үрэвсэл төрсний дараах үжил халдварын шалтгааны 10-45%-ыг эзэлж байна.

Төрсний дараах үеийн явцыг хянах оношилгооны үндсэн арга нь хэт авиа бөгөөд умайн хэмжээ, хэлбэр, агшилтын байдал,  байрлал умайн хөндийн байдал,  доторх агууламж, кесар хагалгааны дараах сорвины байдлыг үнэлнэ. Төрсний  дараа 7-14 хоноод эхо оношилгоонд хамрагдах шаардлагатай

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: