Жирэмсний ЭХО оношилгоо
5 сартай жирэмсэн- ий, ЭХО оношилгоо /18-22 долоо хоног/
5 сартай жирэмсэн-ий, ЭХО оношилгоо: Энэ хугацаанд ургийн өсөлт, анатомийн бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчлан үзнэ. Жирэмсний 18-22 долоо хоногтой үзлэгээр эмгэг, гаж хөгжил илэрвэл дараа шатны эмнэлэгт илгээж жирэмслэлтийн тээлт төрөлтийг шийдвэрлэдэг. Энэ хугацаанд эхогоор ургийн дараах хөгжлийг үнэлнэ
- Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
- Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдлууд,бага тархи, их цүнхээл, хамар, уруул тагнай, залгиур)
- Нуруу нугалам болон мөчдийг үнэлэх (нугасны ивэрхий, гар хөлийн хуруу тоолох, мөчдийн урт яс, үе бугуйн үе, шагайны үе)
- Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушги)
- Зүрх судасны эрхтэн тогтолцоо (зүрх, гол судас)
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур, улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдий, дэлүү)
- Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөр, шээс дамжуулах суваг, давсаг, гадна бэлэг эрхтэн)
- Умайн хүзүүний урт (дутуу төрөх эрсдэлийг үнэлэх)
- Ихэс умайн хүзүүний хоорондын зай
- Ихэс хүйн судастай бэхлэгдсэн байдал зэргийг үнэлж дүгнэлт өгнө.