Жирэмсний ЭХО оношилгоо

жирэмсний хугацаа шалгах, ЭХО оношилгоо /5-10 долоо хоног/

Жирэмсний хугацаа шалгах, ЭХО оношилгоо /5-10 долоо хоног/: Хэрвээ танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илрэх, сарын тэмдэг ирэхгүй,  хугацаанаасаа 7 хоногоор хэтэрвэл та жирэмсэлсэн эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.

  • Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах  хэрэгтэй.
  • Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай.
  • Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор  жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодруулах ач холбогдолтой.
  • Мөн умай, өндгөвч, умайн хүзүү, умайн арын зай, ургийн цэврүү, шар уургийн хүүдий, үр хөврөлийн бие, зүрхний цохилт зэргийг үнэлж мэдэх боломжтой байдаг.
  • Жирэмсний эход 4-5 долоо хоногтойд ургийн цэврүү умайн хөндийд орж ирнэ. Харин 6-7 долоо хоногтойд ургийн зүрхний цохилт эход харагдаж эхэлнэ.
  • Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байвал хэвлийгээр харах боломжтой, давсагт шээсгүй бол үтрээний буюу дотуур эход хардаг.

Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол цусанд HCG дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаардлагатай.

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: