Эмэгтэйчүүдийн өвчний үеийн үйлчилгээ
эмэгтэйчүүдийн үрэвсэл, дотоод шүүрлийн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ
Эмэгтэйчүүдийн үрэвсэл, дотоод шүүрлийн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ: Хэрвээ танд дараах шинж тэмдэг илэрсэн бол танд эмэгтэйчүүдийн дааврын хямрал байх боломжтой тул мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
- Сарын тэмдгийн хямрал (их ирэх, бага ирэх, ирэхгүй байх)
- Сарын тэмдэг өвдөлттэй ирэх
- Хөхөнд шалтгаангүйгээр сүү орох, хөх хөндүүрлэх
- Үргүйдэлтэй (гэрлээд нэг жилийн хугацаанд жирэмснээс хамгаалах ямар нэгэн арга хэрэглээгүй боловч жирэмсэлж чадахгүй байгаа бол)
- Батгашилттай
- Таргалалттай
- Сэтгэл санааны хямралтай (амархан уурлах, гомдох, баярлах)
- Өндгөвчний уйланхай оношлогдож байсан бол
- Цэвэршилтийн үеийн шинж тэмдгүүд илэрч байгаа бол (нүүр лүү гэнэт халах, хөлрөх, ясаар янгинаж өвдөх, сарын тэмдгийн хямрал)
Хүний бие мах бодид маш олон дааврууд ялгарч өөр өөрийн үйлдлийг үзүүлдэг. Үүнээс бэлгийн даавар нь эрэгтэй эмэгтэй хүний ялгааг илэрхийлж байдаг гол дааврууд юм. Эмэгтэй хүний өнчин тархи болон өндгөвчнөөс ялгардаг олон тооны даавруудын хэмжээ, харьцаа алдагдсанаар дээрх шинж тэмдэг өвчлөл илэрдэг.
Дааврын харьцааны алдагдал өөрчлөлтийг сарын тэмдгийн тодорхой хоногуудад цуснаас шинжилгээ авч оношлон дүгнэлт өгч зөв эмчилгээг хийснээр дээрх эрсдэл, өвчлөлтүүдийг эмчлэх, сэргийлэх боломжтой.