Эмэгтэйчүүдийн өвчний үеийн үйлчилгээ

Үтрээний үрэвсэл, 4D ЭХО оношилгоо

Үтрээний үрэвсэл, 4D ЭХО оношилгоо: Үтрээний эхо оношилгоогоор умай, өндгөвч, аарцгийн хөндийн эрхтнүүдийн хавдар, үрэвсэл, уйланхай, гаж хөгжил, эмгэг үүсгэвэр зэргийг илрүүлдэг шинжилгээ юм.

  • Оношилгооны ач холбогдол өндөр
  • Аюулгүй, хор нөлөөгүй
  • Зовууьргүй
  • Тусгай бэлтгэл шаардагдахгүй
  • Шинжилгээний хариу дороо гарна

Дараах тохиолдолд та үтрээний эхо оношилгоонд хамрагдах шаардлагатай
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах /хугацаанаас өмнө ирэх эсвэл саатах, удаан хугацаагаар үтрээнээс цус гарах/

  • Сарын тэмдэг өвдөлттэй, их хэмжээтэй ирэх
  • Жирэмснээс хамгаалах ерөндгний байрлал тодорхойлох
  • Жирэмснээс хамгаалах эм, тариа, дааврын бэлдмэлүүд уухын өмнө ба ууж байх үедээ
  • Хэвлийн доод хэсэг, цавь, ууц нуруугаар өвдөх
  • Үтрээнээс хэвийн бус ялгадас гарах
  • Өндгөн эс  боловсорч байгаа эсэх, үр тогтох боломжтой эсэхийг оношлох
  • Умайн болон умайн гадуурх жирэмслэлтийг оношлох
  • Умай, өндгөвчийн үрэвсэл, уйланхай, хортой хоргүй хавдар, ургацаг зэрэг голомтот эмгэг илрүүлэх
  • Үргүйдэлтэй эмэгтэйчүүд, цэвэршилтийн насных бол
  • Төрсний дараа умайн агшилтыг хянуулах
  • Төрсний дараа шавхарга эвгүй үнэртэй гарах, халуурах, хэвлийгээр хүчтэй базалж өвдөх
  • Мэс заслаар төрсний дараа шархнаас идээ, шүүс гарах зовуурьтай бол

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: