Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ

жирэмсний хяналтанд орох хугацаа

Жирэмсний хяналтанд орох хугацаа

Таныг жирэмсэн байх хугацаанд үзүүлэх эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг жирэмсний хяналт гэнэ. Энэхүү тусламжийн хүрээнд жирэмсний явц болон таны хэвлий дэх хүүхдийн өсөлт хөгжилт зэргийг хянадаг.

Та жирэмслэхээс өмнө эсвэл жирэмсний эхний саруудад мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, архаг өвчин эмгэгийг эрт илрүүлж, эмчилснээр уг эмгэг сэдрэх, жирэмсэн үеийн хүндрэл үүсэхээс сэргийлж чадна.

Та хэрэв жирэмсэн болсон бол дараах зүйлсийг анхаараарай.

  • Жирэмсний хяналтад эрт орох
  • Жирэмсний хяналтад тогтмол хамрагдах Таныг эмч хэдийд ирж үзүүлэхийг төлөвлөж гаргадаг бөгөөд хугацаандаа эмчдээ үзүүлэх нь аливаа эрсдэлийг бууруулна.

Жирэмсний хяналтыг хэвийн ба өртөмтгий жирэмсний хяналт гэж 2 хуваадаг.

Жирэмсэн эмэгтэйд нийгэм биологийн таатай бус хүчин зүйл, эх барихын ужиг дурдгатал, эрхтэн тогтолцооны өвчин, тухайн жирэмсний үеийн хүндрэл бүхий эмэгтэйчүүд хамаарагдвал өртөмтгий жирэмсний хяналтад хамаарагдана. Үүнд:

  • 20-с доош, 30-с дээш насны тулгар төрөгч
  • 5 ба түүнээс олон төрсөн эх
  • 35-с дээш насны давтан төрөгч
  • Нэн ядуу жирэмсэн эх
  • Байнга тамхи татдаг жирэмсэн эх

  • Урьдах жирэмслэлтийн үед цус багадалт байсан
  • Урьдах жирэмслэлт, төрөлт, төрсний дараа цус алдаж байсан.
  • Урьдах жирэмслэлт, төрөлтийг мэс засал, мэс ажилбараар төгсгөсөн.
  • Урьдах жирэмслэлтийн үед манас таталтын урьдал, манас таталтаар хүндэрсэн.
  • Зуршсан зулбалт ба урьд нь дутуу төрж байсан.
  • Урьдах жирэмслэлтийн үед резус хүчин зүйл илэрч байсан.
  • Урьдах жирэмслэлтийн үед ураг орчмын шингэний хэт ихдэлт, уушги, ургийн шингэний бөглөрлөөр хүндэрч байсан.
  • Тараагуур судасны бөглөрөл үүсэж байсан, трофобластын өвчнөөр өвдөж байсан, төрөлтийн явц удааширч байсан, чихрийн шижингээр өвдөж байсан, ураг буруу байрлаж байсан эсэх, урьд нь гажигтай байсан.
  • Умайд мэс ажилбар хийгдэж байсан.
  • Олон төрсөн
  • Жирэмсэн эх, төрөх, төрсний дараах үед нярай нь эндэж байсан.
  • Эрхтэн тогтолцооны гажигтай болон оюун санааны эмгэгтэй хүүхэд төрүүлж байсан.
  • Үргүйдэлтэй байсан
  • Нөхөн үржихүйн эрхтний гажиг хөгжилтэй
  • Цусны даралт ихсэх өвчин
  • Зүрх судасны өвчин
  • Амьсгалын замын өвчин / гуурсан хоолойн багтраа, архаг, хурц хатгалгаа/
  • Ходоод элэг цөсний өвчин
  • Бөөр шээсний замын өвчин / өрөөсөн бөөртэй, бөөрний усжилт, түүдгэнцрийн үрэвсэл, жирэмсэлсэн үед эхийн амь насанд заналхийлэх бөөрний хурц ба архаг дутагдал/
  • Дотоод шүүрлийн булчирхайн өвчин / чихрийн шижин, бамбай булчирхайн эмгэг/
  • Холбогч эдийн өвчин
  • Цусны өвчин, цус багадалтын 2,3 зэрэг, резус хүчин зүйл сөрөг байх
  • Удамшлын өвчин
  • Халдварт өвчин/ сүрьеэ, тэмбүү, заг хүйтэн, ДОХ, элэгний халдварт үрэвсэл/
  • Нүдний зарим өвчин / Холын харалган 2, 3 зэрэг, нүдний даралт ихсэлт/
  • Сэтгэц, мэдрэлийн өвчин

  • Манас таталтын урьдал, манас таталт
  • Жирэмсэн үеийн артерийн даралт ихсэлт
  • Жирэмсний эрт үеийн хордлогын хүнд хэлбэр
  • Жирэмсэн үеийн цус багадалт
  • Хураагуур судасны бөглөрөл, ураг орчмын шингэнээр бөглөрөх
  • 150 см ба түүнээс намхан
  • Биеийн жин 40 кг-с бага эсвэл эсвэл 80 кг-с их
  • Ургийн буруу байрлал
  • Ихэр урагтай жирэмсэн
  • Ураг орчмын шингэний ихдэлт, багадалт
  • Ураг орчмын шингэний бүрхүүл эрт хагарах
  • Ургийн өсөлт саатал
  • Ургийн бүтэлт
  • Илүү тээлт
  • Жирэмсний дунд ба сүүл сард цус алдсан

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: