Ерөндөг нь аарцгийн хөндийн үрэвсэлт өвчний (АХҮӨ) шалтгаан болох уу?

Ерөндөг өөрөө АХҮӨ үүсгэхгүй. Заг хүйтэн, хламидийн халдвар нь АХҮӨ-ий анхдагч шууд шалтгаан болно. Гэхдээ эмэгтэй заг хүйтэн, хламидийн халдвартай байхад ерөндөг тавих нь АХҮӨ үүсэхэд хүргэж болно. Энэ байдал нь байнга тохиолддоггүй. Хэрэв тохиолдвол голдуу ерөндөг тавьсны дараах эхний 20 хоногт үүсдэг. БЗДХ-ын тархалт ихтэй газрын үйлчлүүлэгчдийн дунд явуулсан илрүүлэг асуултын аргаар БЗДХ-ын тал хувийг илрүүлсэн судалгаанд үндэслэн ерөндөг тавиулсан 666 тохиолдолд нэг АХҮӨ (эсвэл 10000-д 2-оос бага) байж болно гэлэг тооцоолол гаргасан байна.

Нас залуу болон ахимаг насны эмэгтэйчүүд ерөндөг хэрэглэж болох уу?

Тийм. Насны дээд доод хягзаар гэж байхгүй. Эмэгтэйн цэвэршилт эхэлсэн үед ерөндөгийг сүүлийн биений юм ирснээс хойш 12 сарын дотор авахуулах ёстой.

Одоогоор ерөндөгтэй байгаа хэрэглэгч бэлгийн замаар дамжих халдвартай (БЗДХ) эсвэл БЗДХ авах хувийн маш өндөр эрсдэлтэй болсон бол ерөндгийг авах ёстой юу?

Үгүй. Ерөндөг тавьсны дараа эмэгтэй шинээр БЗДХ авсан бол түүнд ерөндгөөс хамаарсан АХҮӨ-ий онцгой эрсдэл байхгүй. Эмэгтэй БЗДХ-ыг эмчлүүлэх явцдаа ерөндгийг үргэлжлүүлэн хэрэглэж болно. Ерөндөг авах нь ашиггүй бөгөөд эмэгтэйд хүсээгүй жирэмслэлт үүсэх эрсдэл бий болно.

Ерөндөг эмэгтэйг үргүйдэлтэй болгох уу?

Үгүй. Ерөндгийг авсны дараа эмэгтэй ерөндөг хэрэглэж байгаагүй эмэгтэйтэй адил хугацаанд жирэмсэлж болно. Гэхдээ нас ахихын хирээр үр тогтох чадварыг бууруулдаг. Сайн хийгдсэн судалгаануудаас үзэхэд залуу болон хүүхэдгүй эмэгтэйчүүдийг оролцуулан ерөндөг хэрэглэсэн эмэгтэйчүүдийн дунд үргүйдлийн эрсдэл өндөр байгаагүй. Эмэгтэй ерөндөг хэрэглэсэн эсэхээс үл хамааран АХҮӨ үүссэн, түүнийг эмчлүүлээгүй бол үргүйдэлтэй болох магадлалтай.

Өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэй ерөндөг хэрэглэж болох уу?

Тийм. Хүүхэдгүй эмэгтэй  ерөндөг хэрэглэж болно. Гэхдээ ийм эмэгтэйчүүдийн умай хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн умайг бодвол жижиг байдаг тул ерөндөг унах нь илүү байж болно.

Ерөндөг эмэгтэйн умайгаас зүрх эсвэл тархи гэх мэт биеийн өөр хэсэгрүү зөөвөрлөгдөн шилжиж болох уу?

Ерөндөг хэзээ ч хэзээ ч хэвлийн гаднах эрхтэн болох зүрх, тархи болон биеийн бусад хэсэгрүү шилжихгүй. Хэвийн биед ерөндөг умайн дотор хальсандаа байгаа учир үр шиг байрладаг. Ховор тохиолдолд ерөндөг умайн ханаар гарч хэвлийн хөндийд орж болно. Энэ нь ихэвчлэн тавих үед гарсан  алдаатай холбоотой.

Үүнийг 6 долоо хоногийн дотор эсвэл тавьсны дараахан эсвэл зовуурь илэрсэн аль ч үед оношилсон даруйдаа ерөндөгийг дурангийн эсвэл хэвлий нээх мэс заслаар авна.

Эмэгтэй ерөндгийг хэдэн жил хэрэглэсний дараа эсвэл ерөндгийн зөвлөмж болгосон хугацаа дууссны дараа амрах үе хэрэгтэй юу?

Үгүй. Ингэх шаардлагагүй, энэ нь хор нөлөөтэй байж болно. Хуучин ерөндгийг эмч үзээд асуудалгүй байна гэсэн бол та жил бүр хянуулаад жирэмслэх хүртлээ биедээ байлгаж болно. Түүнчлэн, эмэгтэй амрах үедээ шинэ ерөндөг тавихаас өмнө жирэмслэж болох эрсдэлтэй.

Ерөндөг тавихын өмнө антибиотик заавал хэрэглэх ёстой юу?

Үгүй. Заавал хэрэглэдэггүй. БЗДХ-ын тархалт багатай газруудад хийгдсэн саяхны судалгаануудаас үзэхэд антибиотик хэрэглэсэн эсэхээс үл хамааран АХҮӨ үүсэх эрсдэл бага гэдгийг харуулж байна. БЗДХ-ын тархалт ихтэй, БЗДХ-ын илрүүлэг хязгаарлагдмал үед антибиотик хэрэглэхийг зөвлөнө.

Ерөндгийг зөвхөн эмэгтэйн биений юмны үед тавих ёстой юу?

Үгүй. Биений юм тогтмол ирдэг эмэгтэйд жирэмсэн биш нь тодорхой бол мөчлөгийн аль ч үед ерөндгийг тавьж болно. Эмэгтэй жирэмсэн биш нь тодорхой, тавихад хялбар байж болох тул биений юмны үед тавих нь илүү тохиромжтой.