Дан прогестин агуулсан тариа хэрэглэх явцад биений юм ирэхгүй бол жирэмслэсэн гэсэн үг үү?

Ер нь дан прогестин агуулсан тариа хэрэглэж байгаа ихэнх эмэгтэйчүүдэд биений юм ирэхгүй болдог. Эмэгтэй тарилгаа цагт нь хийлгэж байгаа бол жирэмслэхгүй бөгөөд тариаг үргэлжлүүлэн хэрэглэнэ. Эмэгтэйн дан прогестин агуулсан тариаг  хэрэглэх явцад биений юм зогссон байсан ч сүүлийн тарилгаас хэдэн сарын дараа эргэж сэргэнэ.

Хөхүүл эх дан прогестин агуулсан тариа хэрэглэх нь аюулгүй юу?

Тийм. Дааврын арга хэрэглэхийг хүссэн хөхүүл эхийн хувьд энэ нь сайн сонголт. Дан прогестин агуулсан тариаг төрсний дараах 6 долоо хоногоос хойш хэрэглэж эхлэхэд эх, хүүхэд хоёуланд нь аюулгүй. Сүүний ялгаралтанд нөлөөлөхгүй.

Дан прогестин агуулсан агуулсан тариа хэрэглэх үед эмэгтэйн жин хэр их нэмэгдэх вэ?

Эмэгтэйн жин жилд дундажаар 1-2 кг-аар нэмэгдэнэ. Жингийн зарим нэмэгдэл хүний настай холбоотой ердийн жингийн нэмэгдэл байж болно. Зарим эмэгтэй, ялангуяа жингийн илүүдэлтэй өвсөр насныхан жилд 1-2 кг-аас илүү нэмэгддэг.  Үүний зэрэгцээ зарим дан прогестин тариа хэрэглэгчдийн жин буурдаг эсвэл жинд мэдэгдэхүйц өөрчлөлт гардаггүй. Азийн эмэгтэйчүүд ДМПА хэрэглэсэн бол жин илүү нэмэх хандлагатай байдаг.

Дан прогестин агуулсан тариа нь зулбалт үүсгэх үү?

Үгүй. Дан прогестин агуулсан  тарианы талаар хийсэн судалгаанууд, эдгээр нь үргэлжилж байгаа жжирэмсэнг таслах нөлөө үзүүлэхгүйг тогтоосон. Эдгээрийг зулбалт үүсгэх зорилгоор хэрэглэх ёсгүй.

Дан прогестин агуулсан тариа эмэгтэйг үргүйдэлтэй болгох уу?

Үгүй. Дан прогестин агуулсан тариаг хэрэглэхээ зогсоосноос хойш үр тогтох хугацаа хоцорч болно, цаг хугацаа өнгөрөхөд урьдын адил жирэмсэн болох чадвартай болдог.

Дан прогестин агуулсан тариагхэрэглэхээ зогсоосноос хойш хэдий хугацааны дараа жирэмсэн болох вэ?

Тариаг хэрэглэхээ зогсоосноос хойш  дундажаар 10 сарын дараа жирэмсэлнэ гэсэн судалгаа байдагЭдгээр нь дундааж тоо болно. Тарьж хэрэглэх бэлдмэлүүдийг хэрэглэсэн хугацаа нь тарилгыг зогсоосноос хойш жирэмслэх хугацаанд нөлөөлөхгүй. Дан прогестин агуулсан тариаг зогсоосноос хойш эмэгтэйд биений юм ирэхээс өмнө өндгөн эс ялгарч болно-жирэмсэлж болно.

Эмэгтэй жирэмслэхээс үргэлжлүүлэн хамгаалахыг хүсвэл биений юм ирэхээс өмнө өөр арга хэрэглэж эхлэх ёстой.

Дан прогестин агуулсан тариахорт хавдар үүсгэх үү?

Олон судалгаа хорт хавдар үүсгэдэггүйг нотолсон. Эсрэгээрээ жирэмснээс хамгаалах дан прогестин агуулсан тариаг хэрэглэх нь умайн дотор давхаргын (умайн салстын хорт хавдар) хорт хавдраас хамгаалахад тустай.

Тариаг хэрэглэсэн эмэгтэйчүүдэд тариаг хэрэглэх явцад болон зогсоосноос хойших 10 жилийн дотор хөхний хөхний хорт хавдар оношлогдох нь ялимгүй илүү байжээ. Гэхдээ энэ нь жирэмснээс хамгаалах дан прогестин агуулсан тариатай холбоотой эсэх нь нотлогдоогүй.

Дан прогестин агуулсан тариаг хэрэглээ болон умайн хүзүүний хорт хавдрын талаарх цөөн судалгаагаар тариаг 5 болон түүнээс дээш жил хэрэглэсэн бол умайн хүзүүний хорт хавдрын ялимгүй илүү эрсдэлтэй байж болзошгүй гэж үзжээ.

Гэхдээ умайн хүзүүний хорт хавдрыг тариа дангаараа үүсгэхгүй. Энэн нь хүний папиллома вирусын тогтвортой халдвараас шалтгаалдаг нь батлагдаад байгаа.

Пан прогестин агуулсан тариа төрөлхийн гажиг үүсгэх үү?

Эмэгтэй жирэмсэн байхдаа пан прогестин агуулсан тариаг санамсаргүй хэрэглэсэн бол урагт хортой нөлөөлөх үү?

Үгүй. Дан прогестин агуулсан тариа төрөлхийн гажиг үүсгэхгүй. Жирэмсэн байхдаа пан прогестин агуулсан тариа санамсаргүй эхэлж хэрэглэсэн бол урагт хортой нөлөөлөхгүй гэдэг нь сайтар нотлогдсон.

Пан прогестин агуулсан тариа эмэгтэйн сэтгэл санааны байдал болон бэлгийн дур хүслийг бууруулах уу?

Ерөнхийдөө үгүй. Тариа хэрэглэж байгаа зарим эмэгтэйд эдгээр байдал илэрдэг. Гэхдээ тариа хэрэглэж байгаа ихэнх хэрэглэгчид ийм өөрчлөлтүүд илэрсэн гэж мэдээлээгүй. Эдгээр өөрчлөлтүүд дан прогестин агуулсан тарианаас эсвэл өөр шалтгаанаас үүдсэн гэж хэлэхэд хэцүү.

Дан прогестин агуулсан тариа эмэгтэйн бэлгийн зан үйлд нөлөөлдөг талаар нотолгоо байхгүй.