Дааврын хавсарсан эмүүд

ДХЭ-ийг тодорхой хугацаагаар хэрэглэсний дараа эмээ уухаа зогсоож завсарлага авах ёстой юу?

Үгүй. Завсарлага тустай болох нь нотлогдоогүй. Үнэндээ завсарлах нь хүсээгүй жирэмслэлтэнд хүргэж болно. ДХЭ-ийг уухаа зогсоохгүйгээр олон жилийн турш аюулгүй үргэлжлүүлэн хэрэглэж болно.

Эмэгтэй ДХЭ-ийг удаан хугацаагаар хэрэглэсэн бол уухаа зогсоосны дараа эмийн жирэмслэхээс хамгаалах үйлчилгээ үргэлжилэх үү?

Үгүй. Эмийг өдөр бүр ууж байгаа үед л жирэмслэхээс хамгаална.

ДХЭ уухаа зогсоосны дараа жирэмсэн болтол хэдий хугацаа хэрэгтэй вэ?

ДХЭ хэрэглэхээ зогсоосон эмэгтэй дааврын бус аргуудыг зогсоосонтой адил түргэн жирэмсэлж болно. ДХЭ-ийг хэрэглэхээ зогсоосон үед үр тогтолт шууд сэргэнэ. ДХЭ хэрэглэхээс өмнөх биений юмны байдал эмэгтэй эмийг уухаа зогсоосон үед сэргэнэ.

Зарим эмэгтэй ердийн биений юм тогтворжих хүртэл хэдэн сар хүлээх шаардлагатай байж болно.

ДХЭ зулбалт үүсгэх үү?

Үгүй. ДХЭ-ийн талаарх судалгаануудад ДХЭ  нь үргэлжилж байгаа жирэмсэнг таслах нөлөө үзүүлэхгүйг тогтоосон. Эдгээрийг зулбалт үүсгэх зорилгоор хэрэглэх ёсгүй. Эмүүд ийм нөлөө үзүүлэхгүй.

ДХЭ төрөлхийн гажиг үүсгэх үү? Эмэгтэй жИрэмсэн байхдаа ДХЭ санамсаргүй хэрэглэсэн бол урагт хортой нөлөөлөх үү?

Үгүй. ДХЭ төрөлхийг гажиг үүсгэхгүй гэдэг нь  сайтар нотлогдсон  байдаг. ДХЭ хэрэглэж байхдаа жирэмсэлсэн эсвэл жирэмсэн байхдаа санамсаргүй эхэлж хэрэглэсэн бол урагт хортой нөлөөлөхгүй.

ДХЭ эмэгтэйн жин нэмэгдэх эсвэл буурах шалтгаан болох уу?

Үгүй. ДХЭ-ийн улмаас эмэгтэйн жин нэмэгдэхгүй эсвэл буурахгүй. Жингийн өөрчлөлт амьдралын нөхцлийн өөрчлөлт, настай холбоотой. Эдгээр өөрчлөлт элбэг байдагаас эмэгтэйчүүд ДХЭ-ийн жинг нэмэгдүүлж эсвэл бууруулж байна гэж боддог. Судалгаануудаас үзэхэд  ДХЭ жинд нөлөөлдөггүй байна.

Цөөн эмэгтэйд ДХЭ хэрэглэж байх явцад жингийн огцом өөрчлөлт илэрдэг.

Эдгээр өөрчлөлт нь ДХЭ хэрэглэхээ зогсоосны дараа эргэж хэвийн байдалд ордог.

ДХЭ эмэгтэйн сэтгэл санааны байдал болон бэлгийн дур хүслийг бууруулах уу?

Ерөнхийдөө үгүй. ДХЭ хэрэглэж байгаа зарим эмэгтэйд ийм шинж илэрдэг. Гэхдээ, ДХЭ -ийн дийлэнх хэрэглэгчид ийм өөрчлөлтүүд илэрсэн гэж мэдээлдэггүй, харин зарим нь сэтгэл санаа болон  бэлгийн дур хүсэл сайжирсан гэж өгүүлдэг. Эдгээр өөрчлөлтүүд ДХЭ эсвэл өөр шалтгаанаас үүдсэн гэж хэлэхэд хэцүү. ДХЭ эмэгтэйн бэлгийн зан үйлд нөлөөлдөг талаар нотолгоо байхгүй.

Хураагуур судасны бүдүүрэлтэй эмэгтэй ДХЭ хэрэглэж болох уу?

Тийм. ДХЭ хураагуур судасны өргөсөлтэй эмэгтэйд аюулгүй. Хураагуур судасны бүдүүрэл нь арьсны гадаргууд ойр байрлах цусны судас өргөссөн байдал юм. Энэ нь, цусны бүлэн үүсвэл аюултай байж болох хөлийн гүний хураагуур судаснууд (гүнийн хураагуур судасны бүлэнтэл) биш юм.

Гүнийн хураагуур судасны бүлэнтэй эсвэл бүлэнтэй байсан эмэгтэй ДХЭ хэрэглэх ёсгүй.

Эмэгтэй ДХЭ-ийг насан туршдаа аюулгүй хэрэглэж болох уу?

Тийм. ДХЭ хэрэглэх насны дээд, доод хязгаар байхгүй. Биений юм анх эхэлсэн (менархе) үеэс биений юм зогсох хүртэл насны ихэнх эмэгтэйд ДХЭ тохиромжтой байдаг.

Эмэгтэй ДХЭ-ийг өдөр бүр тогтмол цагт уух нь чухал уу?

Эмэгтэй ДХЭ-ийг өдөр бүр өөр цагт ууж болно, үр дүн адил. Гэхдээ 2 шалтгаанаар өдөр бүр тогтмол цагт уух нь тустай байж болно. Эмийг өдөр бүр тогтмол цагт ууснаар зарим гаж нөлөө нь багасч болно.

Мөн өдөр бүр тогтмол цагт уух нь эмэгтэйд эмийг марталгүй тогтмол уухад тусалж болно. Эм уух цагийг өдөр тутамд хийдэг үйлдэлтэй холбох нь эмэгтэй эм уухаа санахад тусална.

Хуурамч чихэрлэг үрэл буюу төмрийн бэлдмэлээ ууж байгаа үед сарын тэмдэг ирэхгүй бол яах вэ ?

Санаа зоволтгүй жирэмсний тест аваад үз. Сөрөг гарч байвал дараагийн эмээ уугаад эхлээрэй,  зарим хүнд сарын тэмдэг ирэхгүй ч байж болно санаа зоволтгүй үргэлжлүүлээд уугаарай.

Эмээ ууж байхад дундуур нь цусархаг ялгадас гарлаа яах вэ гэдэг ?

Энэ мөн эмийн үйлчилгээтэй холбоотой физиологийн өөрчлөлт та санаа зоволтгүй. Эмээ тогтмол цагт биш уудаг хүмүүст энэ байдал илүү ажиглагддаг. Та эмээ үргэлжлүүлээд уугаад байгаарай. 2 дах сараас эхлээдэнэ бор ялгадас зүгээр болно.

Эмээ ууж байхад толгой өвдөх эргэх, даралт ихсэх  хөх чинэрэх дотор муухайрах зовиур илэрлээ ?

Үүнд мөн санаа зоволтгүй эмээ уугаад дуусгана.  Эсвэл эмчлэгч эмчтэйгээ зөвлөлдөөд  эмээ сольж болдог.   Өөр брэндийн  эм сонгох бол яг тэр дууссан өдрөөс нь үргэлжлүүлээд  дарааллаар нь уугаарай.  Энэ тухай өөрийнхөө эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жин нэмэгдээд байна яах вэ?

Эм ууснаас эхний  2-3 сар дотор эмийн нөлөөгөөр 2-3 кг л нэмэгдэж болно . Үүнээс илүү жин нэмэгдэхгүй гэж номонд бичсэн байдаг.  Тэгээд энэ байдал аяндаа засраад буцаад хэвийн жиндээ очдог. Эмийн нөлөөгөөр үүнээс  илүү жин нэмэхгүй.

Хэрэв та жин нэмээд байвал хоол хөдөлгөөндөө илүү анхаарах ёстой

Холбоотой мэдээлэл