72 цагын эм тухай
72 цагийн эм уусан мөртлөө жирэмсэн болчихжээ. Хамгаалдаггүй юм байх даа?
Энэ аргыг зөв хэрэглэсэн ч 2% нь жирэмслэх магадлалтай байдаг.
- 24 цагийн дотроо эмийг хэрэглэвэл 95%
- 48 цагийн дотроо эмийг хэрэглэвэл 85%
- 72 цагтаа тулгаад эмийг хэрэглэвэл 58 % хамгаалдаг.
Тиймээс та хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш аль болох хамгийн богино хугацаанд эмээ уух ёстой.
Хэрэв эмийг 72 цаг өнгөрсөн хойно уувал жирэмслэхээс хамгаалах үйлдэл байхгүй болно.
Мөн эм ууснаас хойш бэлгийн харьцаанд орох нь жирэмснээс хамгаалдаггүй.
72 цагийн эм уучихсан тэгээд жирэмсэн болчихсон, одоо энэ хүүхэд маань гажигтай төрөх үү?
Энэ эм нь Левоноргестрол гээд гормоныг өндөр тунгаар агуулсан байдаг. Энэ гормон нь эмэгтэй хүний өндгөвчнөөс ялгардаг прогестерон гээд даавартай ижил үйлчилгээтэй.
Энэ гормоныг зөв тунгаар уусан үед ургийн гажиг үүсгэх, ургийн өсөлтөнд нөлөөлөх ямар ч гаж нөлөө байхгүй мөн үргүйдэл үүсгэх болон ирээдүйн жирэмслэлтэнд нөлөөлөхгүй гээд ДЭМБ-аас тодорхойлсон байдаг. Тиймээс та хүүхдээ тээж болно.
Гэхдээ жирэмсний тээлтийн явцад тухайн эмэгтэйн биеийн онцлогоос болоод мөн гадны бусад хүчин зүйлээс шалтгаалан урагт болон эхэд ямар ч хүндрэл гарч болно. Тэр бүрийг энэ 72 цагийн эмтэй холбож ойлгоод байдаг. Ингэж болохгүй. Өөр ямар шалтгаан байж болох вэ гэж эмчээсээ зөвлөгөө авах хэрэгтэй..
Энэ эмийг үр хөндөлтийн зориулалтаар хэрэглэж болох уу ?
Зарим эмэгтэйчүүд энэ эмийг үр хөндөлтийн зориулалтаар хэрэглэдэг гэж андуурдаг. Тэгээд жирэмсэн гэдэгээ мэдэж байгаа мөртлөө энэ эмнээс уусан тохиолдолууд гардаг. Энэ эм нь зулбуулах үйлчилгээ үзүүлэхгүй. Зөвхөн жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх эм гэдгийг анхааруулъя. Харин та үнэхээр жирэмсэн байгаад энэ эмийг уусан бол энэ эм нь таны урагт болон түүний хөгжилд огтхон ч нөлөөлөхгүй.
ЯЖХЭ (яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм) яаж үйлчилдэг вэ?
ЯЖХЭ өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахыг саатуулж эсвэл өндгөн эс гадагшлахыг 5-аас 7 хоног хойшлуулна. Эр бэлгийн эс эмэгтэйн нөхөн үржихүйн замд ойролцоогоор зөвхөн 5 хоног амьдрах чавдартай байдаг учир ЯЖХЭ үйлчлэх хугацаанд тэнд байгаа эр бэлгийн эс үхдэг.
Өндгөн эс гадагшлаад түр тогтсон байвал ЯЖХЭ нь үр тогтсон өндгөн эсийг умайн хананд бэлхэгдэхээс сэргийлэхгүй эсвэл үүссэн жирэмснийг таслахгүй.
ЯЖХЭ хэр удаан хугацаагаар жирэмслэхээс хамгаалах вэ?
ЯЖХЭ уусан эмэгтэй жирэмслэхээс хамгаалах өөр арга хэрэглэлгүйгээр дахин хамгаалалтгүй бэлгийн хавьталд ороход жирэмсэлж болно. ЯЖХЭ зарим эмэгтэйд өндгөн эсийн гадагшлалтыг хойшлуулдаг тул ЯЖХЭ хэрэглэсний дараа амархан жирэмсэлж болно. Эмэгтэй жирэмслэхээс үргэжлүүлэн хамгаалахыг хүсч байвал сонгосон аргаас хамааран шаардлагатай бол маргаашнаас нь эхлэн орлуулах арга болон бусад жирэмслэхээс хамгаалах аргуудыг хэрэглэж эхлэх ёстой.
ЯЖХЭ-ийг нэгээс олон удаа хэрэглэж болох уу?
Тийм. Хэрэгтэй бол ЯЖХЭ-ийг тухайн мөчлөгийн хугацаанд ч дахин хэрэглэж болно. . Гэхдээ ЯЖХЭ-ийг үргэлжлүүлэн жирэмслэхээс хамгаалах арга болгон хэрэглэхийг зөвлөдөггүй. Түүнчлэн, ЯЖХЭ ойр ойрхон хэрэглэдэг эмэгтэйд илүү гаж нөлөө илэрдэг.
ЯЖХЭ жирэмслэхээс хамгаалахгүй бол эмэгтэйд умайн гадуурх жирэмсэн үүсэх магадлал өндөр үү?
ЯЖХЭ умайн гадуурх жирэмсний эрсдлийг нэмэгдүүлдэг гэсэн нотолгоо байхгүй. Дэлхий нийтээр хийгдсэн судалгаанаас харахад ЯЖХЭ хэрэглэсэн эмэгтэйчүүдийн умайн гадуурх жирэмсэн үүсэх эрсдэл нийт жирэмсний дундах эрсдэлээс өндөр гэдэг нь нотлогдоогүй байна.
Эмэгтэй ЯЖХЭ-ийг жоргүйгээр худалдан авсан бол зөв хэрэглэж чадах уу?
Тийм. ЯЖХЭ-ийн хэрэглээ энгийн, эмнэлгийн хяналт хэрэггүй. Залуу болон насанд хүрсэн эмэгтэйчүүдийн аль аль нь эмийн зааварыг хялбархан ойлгож чадаж байсныг судалгаанууд харуулдаг. Зарим орнуудад ЯЖХЭ-ийг жоргүй олгохоор баталсан байдаг. Эдгээр орнуудад Канад, Хятад, Энэтхэг, АНУ болон дэлхийн олон орон ордог.