эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ
эмэгтэйчүүдийн үрэвсэл, эмчийн үзлэг зөвлөгөө
эмэгтэйчүүдийн үрэвсэл, эмчийн үзлэг зөвлөгөө: Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг хийхдээ толины болон 2 гарын хавсарсан үзлэг хийдэг. Үзлэг хийхийн өмнө гадна бэлэг эрхтний хөгжил зөв эсэх, гадна бэлэг эрхтэн дээр ямар нэг гэмтэл, шарх, ургацаг, хавдар байгаа эсэхийг нүдээр харж дүгнэлт өгнө.
Толины үзлэгээр үтрээний хананд улайлт үрэвсэл байгаа эсэх, умайн хүзүүнд улайлт, шарх, хавдар байгаа эсэх, үтрээ болон умайн хүзүүний ялгадасны байдалд дүн шинжилгээ өгч шаардлагатай бол нэмэлт шинжилгээ авдаг.
Үүний дараа 2 гарын хавсарсан үзлэг хийнэ. Энэ үзлэгээр умайн хүзүүний хөдөлгөөн, эмзэглэл, умайн хэлбэр хэмжээ, умайд ямар нэгэн том хэмжээний хавдрын үүсгэвэр байгаа эсэх, умайн хөдөлгөөн, эмзэглэл зэрэгт дүн шинжилгээ хийнэ.
2 талын өндгөвч, гуурсан хоолойг тэмтрэл хийж хэлбэр хэмжээ, хавдар уйланхайт өөрчлөлт байгаа эсэх, өндгөвчний эмзэглэл, орчиндоо наалдац байгаа эсэх, мөн умайн арын зай, хүнхрээ чөлөөтэй байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж шаардлагатай бол таныг эхо оношилгоонд харах, умайн хүзүүнээс эсийн болон эдийн шинжилгээ авах зэрэг дараагийн төлөвлөгөөг боловсруулдаг.