Халдвар дамжих зам
– Бэлгийн замаар
– Нярайд төрөх замаар
Хламид (chlamydia trachomatis) нь бэлгийн замын халдварт өвчин бөгөөд ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг. Оношлогдоогүй тохиолдолд үргүйдэл, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин болон бусад хүндрэлүүд үүсгэдэг.
Хламидыг
– Шээсний арчдас
– Умайн хүзүүний эсийн шинжилгээ
– Үтрээний арчдас, /мазок нойтон түрхцийн шинжилгээ/
– Шээсний шинжилгээгээр халдвар авсан эсэх, эмчилгээ шаардлагатай эсэхийг тогтооно.
Нууц хугацаа 10-15 хоног
Илрэх шинж тэмдэг
Хламидын халдварын илрэх шинж тэмдэг нь заг хүйтний халдварын үед илрэх шинжүүдтэй төстэй байдаг.
Халдварын үед доош юм гарах, загатнах, ойр ойрхон савирч шээх, бэлгийн хавьтлын үед өвдөх ба умайн хүзүүний салст улайж хавагнаж, их биш хэмжээний салсархаг идээрхэг ялгадас гарна.
Халдварын хүндрэлүүд
Хламидын халдвар нь аарцгийн хөндийн эрхтний үрэвсэл үүсгэж, хэвлийн доод хэсгийн архаг өвдөлт, умайн гадуурх жирэмслэлт болон үргүйдэлд хүргэж болно.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Заг хүйтний болон хламидын халдвар илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад орж, эмчилгээг гүйцэд хийлгэх, Бэлгийн хавьтагчийг эрт эмчлэх, Тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч байнга зөв хэрэглэж занших, Нярайн халдвараас сэргийлэхийн тулд жирэмсэн эмэгтэйчүүд хяналтад эрт орж, БЗДХ-ыг илрүүлэх үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Similar Posts