Халдварт моллюск нь вирусээр үүсгэгддэг ихэвчлэн хүүхдүүдийн дунд элбэг тархсан /насанд хүрэгчид ч цөөнгүй өвчилнө/ арьсны халдварт өвчин юм.
Халдварлах зам:
1. ахуйн замаар /халдварлагдсан ванн, ванны алчуур, бие угаагч, нүүр гарын алчуур /
2. насанд хүрэгчид бэлгийн хавьтлын үед бэлэг эрхтэн дээр гарч болно.
Илрэх шинж тэмдэг:
Өвчний нууц хугацаа 2 долоо хоногоос 2-6 сар хүртэл үргэлжилнэ.
Арьсан дээр зөв дугуй, хагас бөмбөлөг хэлбэртэй, төвдөө хүйс маягийн хонхорхойтой цагаан өнгийн ээдэм маягийн агуулагдахуунтай гүвдрүү гарна. Тууралтууд нь хоорондоо нийлж том хэмжээтэй 2-3см хүртэл томорч болно.
Тууралт ганц нэгээрээ эсвэл олон тоотой байж болно. Тууралт нь загатнаагүй,  зовиургүй байхаас гадна өвчтөнд ерөнхий бие махбодын бусад ямарч зовиургүй.

Туурсан тууралт ихэвчлэн зовхи, гарын алга, хэвлийн өмнөд хэсэг, бэлэг эрхтэн дээр байрлана.
Эмчилгээ: гүвдрүүг бага зэрэг сэтлэн агуулагдахууныг шахаж гаргах эсвэл тусгай багажаар сууриар нь түүж авна. Энэ нь эмчилгээний болоод оношийн ач холбогдолтой.

Бие махбодыг вирусны халдварт тэсвэртэй болгох, өвчин дахихаас сэргийлэх зорилгоор ажилбарын дараа эмч вирусийн эсрэг болон дархлаа дэмжих эмчилгээ бичиж өгдөг.

Урьдчилан сэргийлэлт: Халдварт моллюскээс урьдчилан сэргийлэхийн тулд өвчтэй хүнтэй хүрэлцэхгүй байх, өвчтөний хувцас хэрэгслийг өдөр бүр халуун уур, индүүгээр халдваргүйжүүлэх, хувийн эрүүл ахуйг сайтар сахиж бусадтай хувцсаа сольж өмсөхгүй байх хэрэгтэй.

Халдварт моллюск нь зовиур ихтэй, хүндрэл өгдөг өвчин биш боловч халдварын эрсдэл өндөр тул заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай байдаг.

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

Similar Posts