Мэс ажилбар

Умай хөндийг цэвэрлэж эдийн шинжилгээ авах

Умай хөндийгөөс эдийн шинжилгээ авах: Умайн салстын хэт хөвсийн зузаарах эмгэг нь умайн салстын холбогч эд ба булчирхайн эмгэг өөрчлөлт юм. Умайн салстын хэт зузааралт, умайн салстын өмөн эмэгтэйчүүдийн практикт олонтоо тохиолдох ба цаашид өсөх хандлагатай байна.

Умайн салстын зузаарах эмгэг нь умайн их биеийн өмөн үүсэх урьтал өвчинд хамаарагдах бөгөөд өмөнд олонтоо шилжинэ. Дотор нь ердийн ба нийлмэл гэж 2 хуваана.

  • Булчирхайлаг – зузааралт
  • Умайн салстын өвөрмөц хэт зузааралт
  • Умайн салстын ургацаг
  • Өмөн гэж ангилна.

Умайн салстын булчирхайлаг зузааралт ба ургацаг нь ихэвчлэн хоргүй явцтай байдаг. Орчин үед умайн салстын зузаарах эмгэгийг илрүүлэхдээ оношилгооны зорилгоор умайн хөндийг хусах, умайн хөндийг дурандах, умайн хөндийгөөс соруулж эдийн шинжилгээ авах болон хэт авайн шинжилгээний аргуудыг хэрэглэж байна. Энэ эмгэг нь голдуу 40-50 насны эмэгтэйчүүдэд тохиолддог.

Нөхөн үржихүйн болон цэвэршилтийн үеийн хамгийн түгээмэл эмгэг нь булчирхайлаг зузааралт байдаг бол цэвэршилтийн дараах үед булчирхайлаг холбогч эдийн ургацаг зонхилдог. Эдгээрийг зөвхөн эдийн шинжилгээ хийх замаар оношийг тогтооно.

Цэвэршилтийн дараах үед умайн салстын өмөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдээс даруй 13 дахин элбэг тохиолддог байна. Умайн салстын хэт зузаарах эмгэгийн үед сарын тэмдэгтэй холбоогүй доошоо цус гарах ба бага хэмжээгээр зарим тохиолдолд ихээр гарна.

Энэ эмгэг нь мөн үргүйдэлтэй хавсарч тохиолдох нь элбэг. Иймээс мөчлөггүй доошоо цус гарах, сарын тэмдэг удаан үргэлжилж зогсохгүй тохиолдолд мэргэжлийн эмчид үзүүлж оношийг тодруулан эмчилгээ хийлгэвэл үр дүнтэй эмчлэгдэнэ.

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: