Эмэгтэйчүүдийн өвчний үеийн үйлчилгээ
Умайн хүзүүний эсийн шинжилгээ
Умайн хүзүүний эсийн шинжилгээ гэж юу вэ?
Умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг эсийн шинжилгээ гэх ба энэ шинжилгээгээр хавдар болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлох боломжтой. Хавдрын урьдал өвчинд: жинхэнэ болон хуурамч шархлаа, улайлт, цагаарал, ургацаг гэх мэт эсийн өөрчлөлтөд эмгэг багтана.
Эдгээр эсийн өөрчлөлт нь хорт хавдар үүсэх үйл явцын нөлөөгөөр, эсвэл үрэвслээс үүдэн гарсан байж болно. Тиймээс өөрчлөлттэй гарсан ямар ч тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ хийх бөгөөд эмч шаардлагатай гэж үзвэл нэмж эдийн шинжилгээ хийнэ.