~ Бүсгүй таны умайн хүзүүнд том хэмжээний шарх байна уу?
~ Үтрээний үрэвсэлгүй боловч умайн хүзүүний шархнаас шалтгаалсан ялгадас ихээр гарсаар байна уу?
~ Үрэвслийн эмчилгээ хийгээд үр дүн өгөхгүй байна уу?
Тэгвэл ганцхан удаа ороод л энэ бүх асуудлыг цогцоор нь 100% төгс шийдэх “LEEP” эмчилгээг танд санал болгож байна.
#LEEP_эмчилгээнд дараах тохиолдолд орно:
– Таны умайн хүзүүнд үрэвсэл, улайлт ихтэй, түүнээс их хэмжээний үрэвслийн ялгадас гарч эмийн эмчилгээнд үр дүнгүй байх үед
– Эдийн шинжилгээ болон умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр умайн хүзүүний хорт хавдрын урьдал өвчний хөнгөн зэргийн өөрчлөлт илэрсэн үед / жич: хүнд зэргийн өөрчлөлтөд өөр эмчилгээ хийдэг/
LEEP эмчилгээ нь Умайн хүзүүний өөрчлөлттэй хэсгийг цахилгаан дэгээгээр өөлж авах ажилбар юм.
Энгийн жижиг мэс ажилбар ба амбулаторийн нөхцөлд хийгддэг, өөлж авсан эдэд эдийн шинжилгээ хийж болдгоороо давуу талтай.
Эмчилгээний дараа 1-3 сарын дотор шарх бүрэн эдгэрнэ.