Умайн хоргүй хавдар гэсэн оношийг сонссон эмэгтэйчvvд “ Яанаа би хавдартай болчихлоо” гэж сандардаг. Тайван байх хэрэгтэй. Мэдээж умайн хоргүй хавдар буюу миом нь таагvй зvйл боловч хорт хавдар ( ємєн ) гэсэн айхтар євчинд хамаардаггvй. Миом нь хоргvй хавдар бєгєєд умайн хананд булчингийнх нь залуу эсvvдээс vvсч хєгждєг. Харьцангуй олон тохиолддог хавдар бєгєєд гучин нас хvрсэн эмэгтэйчvvдийн 20 % д нь илэрдэг гэсэн статистик мэдээ байдаг.
Ихэнх тохиолдолд умайн хананд нэг бус харин янз бvрийн хэмжээтэй хэд хэдэн хоргүй хавдрын зангилаа vvсдэг. Миома нь янз бүрийн байрлалтай байх бөгөөд нэг хэсэг нь умайн хананд , нєгєє хэсэг нь хэвлийн хєндий рvv тvрж, гурав дахь хэсэг нь умайн хєндий рvv тvрж байрладаг.
Хавдрын өсөлт нь тухайн хүний өндгөвчний үйл ажиллагаанаас шууд хамааралтай байдаг. Бага насны хүүхэд, цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд тэр бүр шинээр миом үүсдэггүй онцлогтой.
Шалтгаан
Гол шалтгаан нь дааврын өөрчлөлт юм. Ялангуяа эстроген дааврын хэмжээ ихсэх. Иймээс ч энэ хавдар нь охидууд, цэвэршилтийн насны эмэгтэйчvvдэд бараг тохиолддоггvй.
Харин 25-50 насны эмэгтэйчvvд євчлєх магадлал маш єндєр байдаг. Ялангуяа жирэмсэн vед, бэлэг эрхтний vрэвсэл євчний vед, ерєнхий дархлаа буурсан vед энэ магадлал эрс єсдєг. Эрдэмтэд умайн булчингийн хавдар vvсэхэд нєлєєлєх боломжтой хэд хэдэн хvчин зvйлсийг нэрлэдэг;
Удамшил ( ээж, эмээ нар нь ийм євчтэй байсан)
Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
Үргvйдэл ба дутуу төрөлт
Бодисын солилцооны хямрал ( таргалалт, чихрийн шижин)
Олон тооны үр хөндөлт
Тvvнээс гадна эрдэмтэд саяхан умай -н булчингийн хавдар нь сэтгэл хямралтай шууд холбоотой гэдгийг тогтоосон байна.
Шинж тэмдэг
Ерєнхийдєє шинж тэмдэг єгдєггvй ч єєртєє хавдар буйг сэжиглэж болох зарим нэг шинж байдаг. Энэ нь сарын тэмдгийн vед ялгаралт ихсэх, мөчлөг алдагдах, хэвлийн доогуур ба ууц нуруугаар өвдөх юм.
Үр дагавар
Хэдийгээр ямар нэг зовиургvйгээр євчтэй болсноо мэдэлгүй олон жил яваад болох ч умайн хоргүй хавдар нь олон таагүй үр дагаварт хүргэх аюултай.
Хэт их цус алдсанаас цус багадалт үүсэх.
Хавдрын зангилаа томорч хєрш эрхтнvvдийг дарах аюултай. Ийм үед євдєлт vvсэх, шээс гадагшлахад саад учрах, өтгөн хатах шинж ажиглагддаг.
Хэрэв миом нь умайн хананд яг бvтэн байрлаагvй бол “хєл” нь ( хавдрыг умайтай холбож буй тэр хэсэг )мушгирах боломжтой. Энэ тохиолдолд хавдар vхжин vрэвсэл vvсч задрах аюул нvvрлэнэ. Энэ нь цус алдалт, хэвлийн хурц євдєлт, огцом єндєр халуурах зэрэг шинж тэмдэгээр илэрдэг. Ийм тохиолдолд яаралтай тvргэн тусламж дуудах хэрэгтэй.
Миомын бас нэг хvндрэл бол жирэмслэлтийн тээлт болон vр тогтолтын асуудал юм. миомны хэмжээ байрлалаас хамаараадзарим тохиолдолд жирэмслэлтэнд саад учруулж болно.
Оношлогоо
Миомыг цаг тухайд нь илрvvлэх хамгийн найдвартай арга нь жилд нэг удаа урьдчилан сэргийлэх эмэгтэйчvvдийн vзлэгт орох явдал юм. Сайн мэргэжилтэн нь хавдрын зангилааг тэмтрээд мэдэж болох боловч оношийг тодруулахын тулд үйлчлүүлэгчийг хэт авианы шинжилгээнд оруулах зайлшгvй шаардлагатай.
Миомын хэмжээг тодорхойлоход эмэгтэйчvvдийн эмч нар жирэмслэлттэй харьцуулдаг. Жишээ нь: гурван сартай миом гэвэл умай нь хавдрын зангилаанаас хамааран гурван сартай жирэмсний хэмжээтэй адил томорсон гэсэн vг юм.
Эмчилгээ
Миомын эмчилгээ євчтєний нас, амьдралын цаашдын тєлєвлєгєєнєєс хамаарна. Хэрэв олон жилийн турш миом нь хэмжээгээрээ томрохгvй, эмэгтэй нь жирэмслэх хүсэлгүй бол ихэнх эмч нар уг хавдарыг хянаад явахыг санал болгодог.
Хэрэв хавдрын зангилаа маш том, эсвэл олон тооны хавдартай, өвдөлт зовиур ихтэй, цус алдалттай бол мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог.
Мэс заслын эмчилгээ нь миомны байрлалаас хамаараад зөвхөн миомыг шулж авах эсвэл умайг бvхлээр нь авах, эсвэл бvр умайг дайвруудтай нь авах шаардлага гарч болдог.