Уг шинжилгээ нь төрөлхийн гажиг, удамшлын ба хромосомын эмгэгтэй хүүхэд төрөхөөс сэргийлэх зорилгоор жирэмсний тодорхой хугацаанд хийгддэг шинжилгээ юм.
“Жирэмсний 9-13 долоо хоногтойд жирэмсэн эхийн цусны ийлдсэнд PAPP-A, free hCG-ыг тодорхойлохыг хоёрол тест гэнэ. Энэхүү сорил дээр нэмж хэт авиан шинжилгээгээр ургийн шилэн хүзүүний арын зай /NT/-г тусгай программаар эрсдэлийг үнэлдэг”
Дараах эрсдэл бүхий жирэмсэн эхэд шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
~ 35-аас дээш насны эмэгтэйчүүд,
~ Жирэмсний эрт хугацаанд 2 ба түүнээс дээш зулбаж байсан,
~ Жирэмсний эрт хугацаанд янз бүрийн эмийн бэлдмэл хэрэглэж байсан,
~ Бактери болон вирусын халдвар авсан
/гепатит, герпес, цитомегаловирус, краснух/,
~ Гэр бүлд нь Дауны өвчин, хромосомын эмгэгүүд, төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд төрж байсан эхэд,
~ Ойрын төрөл саданд удамшлын өвчнөөр өвдсөн эсэх.
Эрүүл хүүхэд жаргалтай амьдралын эхлэл