Эмэгтэй хүн бүрийн сарын тэмдгийн мөчлөгийн хоног янз бүр байдаг. 25/ 28/ 32/
Сарын тэмдгийн мөчлөг гэдэг нь сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх хугацааг хэлнэ.
Өндгөвчнөөс ялгардаг шар биеийн даавар нь өндгөн эс ялгарахад хамгийн чухал үүрэгтэй.
Шар биеийн даавар маань сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс бага багаар өссөөр сарын тэмдгийн дунд үед өндөр түвшинд очдог бөгөөд энэ үед өндгөвчнөөс өндгөн эс ялгардаг.
Сарын тэмдгийн мөчлөг нь Өндгөн эс ялгарахаас өмнөх болон ялгарсны дараах гэсэн 2 үе шаттай.
Сарын тэмдгийн цус үзэгдсэн эхний өдрөөс өндгөн эс ялгарах хүртэлх хугацаа нь эмэгтэй хүн бүрийн хувьд харилцан адилгүй 10-20 хоногийн хооронд хэлбэлцэж болдог.
Харин Өндгөн эс ялгарснаас дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх хугацаа нь эмэгтэй хүн бүрд тогтмол 14 хоног байна.
Жишээ 1: Cарын тэмдэг нь тогтмол 28 хоногийн мөчлөгтэй гэж үзвэл Өндгөн эс ялгарснаас дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх 14 хоногийг хасаад 28-14=14 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 14дэх хоногт буюу мөчлөгийн яг дунд жирэмслэх боломжтой.
Жишээ 2: Cарын тэмдэг нь тогтмол 25 хоногийн мөчлөгтэй гэж үзвэл Өндгөн эс ялгараанаас дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх 14 хоногийг хасаад 25-14=11 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 11дэх хоногт буюу мөчлөгийн дунд үед
Жишээ 3: Cарын тэмдэг нь тогтмол 32 хоногийн мөчлөгтэй гэж үзвэл Өндгөн эс ялгарснаас дараагийн сарын тэмдгийн цус үзэгдэх эхний өдөр хүртэлх 14 хоногийг хасаад 32-14=18 буюу сарын тэмдэг үзэгдсэн эхний өдрөөс хойш 18дэх хоногт буюу мөчлөгийн дунд үед хамгийн өндөр магадлалтай гэж үзнэ.
Мөн манай эмнэлэг дээр эхо оношилгоогоор болон Овуляцийн үеийг тодорхойлох тест шинжилгээг хийлгэх боломжтой.