Жирэмслэлтээс хамгаалах аргууд
Ерөндөг
Ерөндөг нь жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүн бүхий, аюулгүй арга юм. Хүний бие мах бодид хор нөлөөгүй, харшил өгдөггүй материалаар хийгдсэн байдаг.
Ерөндөг нь дотроо хэлбэр хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд төрсөн эмэгтэйчүүдэд зориулсан болон төрөөгүй охидод зориулсан ерөндөг нь хэмжээний хувьд өөр өөр байдаг. Сүүлийн үед мөнгөжүүлсэн болон зэс ерөндгийг түгээмэл хэрэглэж байна.