Мэс ажилбар

бэлэг эрхтэн (гадна) үү, ургацаг авах

Бэлэг эрхтэн (гадна) үү, ургацаг авах: Хурц үзүүрт ургацаг буюу кондилома нь бэлэг эрхтэн, хошного, амны арьс салст дээр арьсны өнгөтэй тахианы залаа эсвэл цэцэгт байцаа мэт ургацаг гаргадаг хүний папиллома вирусээр үүсгэгддэг вирусийн халдварт өвчин юм.

 ХПВ нь бөмбөлөг хэлбэртэй, хоёр гинжит ДНК-г агуулдаг, өвөрмөцөөр хучуур эсийг сонгон гэмтээдэг. Хүний папилома вирус /ХПВ/ нь нь 170 гаруй төрөл байдаг ба 40 гаруй нь бэлэг эрхтэн хошногоор дамжиж халдварладаг.

Үүнээс: ХПВ 1 тип нь улны үү, 2 ба 4 тип ердийн үү, 3 ба 10 тип хавтгай үү, 6, 11 тип шовх үзүүрт ургацаг, 16,18, 31, 33, 35 төрлүүд нь умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг байна. ДЭМБ-ийн мэдээлснээр эмэгтэйчүүдийн хорт хавдрын нас баралтаар умайн хүзүүний хорт хавдар 2-рт орж байна. Жилдээ 529000 шинэ тохиолдол бүртгэгдэж, 274000 нас баралт бүртгэгддэг.

  1. Эсийн болон шингэний дархлаа дарангуйлагдах
  2. Бэлгийн зан үйл
  3. Бэлгийн замын халдвар
  4. Аминдэмийн дутагдал
  5. Тамхидалт
  6. Жирэмсэн
  7. Үтрээний хэвийн орчин өөрчлөгдөх

Халдвартай арьс салстай хүрэлцэх, үтрээ, шулуун гэдэс, амаар бэлгийн хавьталд орох үед халдвар авна. Мөн ахуйн замаар халдварладаг. Халдвар авсны дараа вирус арьс, салст дээр үлдээд цааш арьсны гүн рүү орж эсийн дотор нэвтэрч орно.

ХПВ халдварын нэг онцлог нь тодорхойгүй удаан хугацаагаар намжмал байдалд байж болдог, энэ үедээ арьсны гүнд байршиж бусдад халдварлахгүй болон лабораторийн шинжилгээнд илэрдэггүй.

Дэлхий даяар хамгийн өргөн тархсан халдваруудын нэг юм. Янз бүрийн оронд бэлгийн хавьталд байдаг насанд хүрэгчдийн 10-50% хүртэлх хувьд ХПВ-ийн халдвар тохиолддог байна.

  •  Бэлгийн олон хавьтагчтай байх
  •  Бэлгийн хавьталд эрт орох
  •  Бусад БЗХӨ хавсарч тохиолдох (хламид, заг хүйтэн, бэлгийн хомхой, мөөгөнцөртөх өвчин, трихомониаз г.м.)
  •  Дархлаа сулрах (витамины, хоол хүнсний дутмагшил, стресс, нойргүйдэл, ажлын ачаалал)
  • Үтрээний хэвийн бичил орчин алдагдах
  • Жирэмслэлт

Нууц хугацаа: Халдвар авснаас хэдэн хоногоос хэдэн сар

Шинж тэмдэг: Дийлэнх хүмүүс ХПВ тээгч бөгөөд эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдгээр илэрдэггүй.

Дээрх хүчин зүйлийн нөлөөн доор арьс салст илүү их гэмтэж үрэгдсэн газар биеийн эсвэл тод цусархаг улаан өнгөтэй, амархан шархалж цус гардаг ургацаг гарна. Хэмжээ нь 1 мм-ээс хэдэн см хүртэл байж болно.

Эрэгтэйчүүдэд шээсний сүвний амсар, бэлэг эрхтний толгой, хөвч, тээрхийн арьсан дээр гарна. Эмэгтэйчүүдэд их бага уруулын завсар, хэлүү, шээс сүв болон үтрээний амсар, дотор талд, умайн хүзүүн дээр гарна. Мөн хошногоны амсар, амны хөндий дотор ургаж болно.

Үрэгдэж гэмтсэнээс болж цус алдаж болно. Хэт том үед төрөх явцыг хүндрүүлнэ. Өвчтөнд гоо зүйн хувьд таагүй мэдрэмж төрөх ба сэтгэл санаагаар унах нь элбэг тохиолддог.

  • Эмнэл зүйн шинж тэмдгээр
  • Молекул
  • Биологийн шинжилгээ (энэ арга нь хэдий өндөр мэдрэг боловч шинж тэмдэггүй, зөвхөн ХПВ тээгч тохиолдолд илрүүлэхэд төвөгтэй байдаг, учир нь энэ үед арьс салстын бүүр гүнд вирус “унтамхай” байдалд байж байдаг) –Цусанд ХПВ-ийн эсрэг эсрэг бие илрүүлэх (зөвхөн эрдэм шинжилгээний зорилгоор хэрэглэнэ)

  • Физик эмчилгээ хийнэ (электрокоагуляци болон лазераар огтолж авна) дархлаа сайжруулах
  • ХП Вирусийн идэвхжил бууруулах эмчилгээ хийнэ.

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: