Мэс ажилбар

Бэлгийн уруул тайрах жижиг мэс ажилбар

Бэлгийн уруул (бага уруул) тайрах мэс засал: Бэлгийн бага уруул нь бэлгийн их уруулын дотуур, түүний дагуу чиглэж байрласан улаан ягаан өнгөтэй арьсны нимгэн хуниас эрхтэн бөгөөд бэлгийн бага уруулын дээд үзүүрийн завсар хэлүүний толгой сул унжиж харагдана.

Бэлгийн бага уруул нь төрөлхийн болон олдмолоор томорсон тохиолдолд өмдөнд үрэгдэж холгогдох, бамбайж хавдах, бэлгийн харьцааны үед дотогш чихэгдэн саадтай байх, гадаад үзэмжийн хувьд таагүй, хар бараан өнгөтэй, нэг нь нөгөөгөөсөө хэт урт, эсвэл хоёр тал нь хоёулаа далбагар том харласан, атираа нугалаатай харагдах, амархан бохирдох зэрэг сөрөг талуудтай тул мэс ажиллавар хийн жижгэрүүлж бэлгийн их уруулын дотор талаар байхаар тааруулан засна.

Ингэснээр бэлгийн их ба бага уруулын харьцаа жигд болж, гадна үзэмж сайжирч, бэлгийн бага уруулын харлаж үрчийсэн хэсэг тайрагдан өнгө нь ягаавтар, эсвэл бага зэрэг бор өнгөтэй болно. Хүн бүрийн гадна бэлэг эрхтний хэлбэр, хэмжээ, атираа нугалаа, суналт харилцан адилгүй учраас хүн бүрд хийгдэх мэс ажиллавар, үргэлжлэх хугацаа, эдгэрэлтийн хугацаа өөр өөр байна.

Энэ мэс ажилбарыг хийдэг түгээмэл арга нь илүүдэл бэлгийн бага уруулыг дагуу болон гурвалжилж тайрч авах аргууд юм. Одоогоор бэлгийн бага уруулыг мэс заслын бус аргаар засах өөр арга байхгүй бөгөөд нэг тайрч зассан бэлгийн бага уруул дахин эргэж томордоггүй.

Бэлгийн уруул тайрах мэс ажилбарыг нугасны болон хэсгийн мэдээ алдуулж хийдэг. Сүүлийн үед мэдээ алдуулах эмийн үйлчлэлтэй цацлага, тосон түрхлэг, салфетка зэрэг хэсэгчлэн мэдээ алдуулдаг аргууд шинээр нэвтэрч байна.

Мэс ажилбарын дараах байдал: Мэс ажилбарын дараа ихэнхдээ амьдралын хэвийн хэв маягт шууд орох боломжтой байдаг. Гэвч мэс ажилбарын дараа барих дэглэмүүд байна. Үүнд:

  1. Мэс ажилбарын дараа 1 сар бэлгийн харьцаанд орохгүй байх.
  2. Хүнд юм өргөхгүй байх
  3. Эхний 14 хоног хэт бариу өмд, дотуур хувцас өмсөхгүй байх
  4. Эмчийн заасан эмчилгээг хийлгэсэн өдрөөсөө эхлэх
  5. Дасгал, хэт их хөдөлгөөнийг 1 сар хүртэлх хугацаанд хийхгүй байх
  6. Цус шингэлэх, тураах бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

Бэлгийн бага уруул засах мэс ажилбарын дараах шархны эдгэрэх хугацаа:

Шархны эдгэрэлт хүн бүрд харилцан адилгүй байдаг ч 30-45 хоногт бүрэн эдгэрдэг. Ажилбарын дараах эхний 7-14 хоногт хавдах, чинэрэх, цус шүүрэх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Энэ тохиолдолд эмчдээ үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

  1. Таны гадна бэлэг эрхтний өнгө, үзэмж сайжирна.
  2. Эмэгтэй хүний сексийн өөртөө итгэлтэй байдал нэмэгдэнэ.
  3. Том бэлгийн уруулаасаа болоод бариу өмд, усны хувцас өмсөж чаддаггүй байсан бол, чаддаг болно.
  4. Саун, бассейнд ороход бусдаас ичих, санаа зовох зүйлгүй болно.
  5. Гадна бэлэг эрхтний бохирдол багасаж, гадны бохирдолтоос үүдсэн үтрээний үрэвсэл, цистит, өгсөх замын халдвараас сэргийлнэ.

Бэлгийн бага уруул засах мэс ажилбар нь биеийн юм болон бэлгийн амьдралд нөлөөлөх үү?

Бэлгийн бага уруул тайрах мэс ажиллаврын дараа төрөх болон бэлгийн харьцааны үеийн мэдрэмжид огт өөрчлөлт өгөхгүй. Уг мэс ажиллаврыг биеийн юм ирээд дууссаны дараа хийлгэвэл тохиромжтой. 

Биеийн юмны үед ариун цэврийн хэрэглэл хэрэглэх шаардлагатай байдаг учир шинэ шархыг хөндөх, шарх бохирдох зэрэг эрсдэлтэй байдаг.

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: