эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ
Эмэгтэйчүүдийн PCR шинжилгээ
БЗХӨ-ний үед үтрээний ялгарал хэрхэн өөрчлөгддөг вэ ?
Үтрээний ялгарал өөрчлөгдөх нь нөхөн үржихүйн эрхтний эмгэгийн шинж тэмдэг байдаг. Тодруулбал, өнгө, үнэр, консистец зэрэг нь өөрчлөгдөнө. Ихэвчлэн энэ төрлийн эмгэг нь хэвлий хэсгийн өвдөлт, загатнаа, гадна бэлэг эрхтэн гэмтэх, шээх давтамж өөрчлөгдөх, тухгүй байдал зэрэг шинж тэмдэг илэрдэг.
БЗХӨ-ний урьтал үе, өвчнийг тодорхойлох боломжтой хэд хэдэн шинж тэмдгүүд байдаг. Оновчтой бөгөөд эцсийн оношийг эмч тодорхойлох ба үүнд дотуур үзлэг, лабораторийн шинжилгээ зэрэг багтана.
Ямар өвчин оношлох гэж байгаа гэдгээс хамааран шинжилгээний төрлүүд өөр өөр байна.
Шинжилгээнүүд
– ДОХ-ын түргэвчилсэн тест
– Тэмбүү түргэвчилсэн тест
– 5 гаруй төрлийн вирус (элэгний В,С вирус, токсиплазм, рубелла, HSV буюу херпес симплес вирус, цитомеглавирус)
Мазокын шинжилгээгээр:
– Мөөгөнцөр
– Заг хүйтэн
– Трихоминаз
– Үтрээ болон шээсний сүвэнд үрэвсэл ямар түвшинд байна вэ? гэдгийг мөн оношлох боломжтой
3 төрлийн PCR шинжилгээ авдаг.
Эдгээрт:
– БЗХӨ-ий 13-14 төрлийн үүсгэгчийг илрүүлэх
– HPV буюу хүний хөхөнцөр вирусийн хэв шинж тодорхойлох
– Үтрээний энгийн бактери тодорхойлох шинжилгээг тус бүр авч эмчийн үзлэг зөвлөгөөгөөр оношилж бүрэн эмчлэнэ.