Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноос хойш 3 хоног буюу 72 цагийн дотор жирэмснээс хамгаалах зорилгоор ууж хэрэглэнэ.

Үйлчлэх механизм
Эм бэлгийн эсийг гадагшлах, үр тогтох, үр тогтсон эм бэлгийн эсийг умайн хананд бэхлэгдэх үйл явцыг саатуулдаг. Хэрэв эм бэлгийн эс умайн хананд бэхлэгдэх үйл явц нэгэнт эхэлсэн бол эмийн үйлчилгээ үр дүнгүй болох ба ургийн хөгжилд мэдэгдэхүйц гаж нөлөө үзүүлэхгүй.

Үр дүн
Энэ аргыг зөв хэрэглэсэн ч 2% нь жирэмслэх магадлалтай байдаг.

Анхаар!
• Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эм нь байнгын найдвартай арга биш бөгөөд БЗДХ, ХДХВ/ДОХ-оос хамгаалахгүй.
• Хэрэглэсний дараа зарим эмэгтэйчүүдэд дотор эвгүйрэх, огиулах, бөөлжих, толгой эргэх, толгой өвдөх зэрэг гаж нөлөө үзүүлдэг.

Ямар үед хэрэглэх вэ?
• Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгсэл хэрэглээгүй бэлгийн харьцаанд орох үед
• Жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийг буруу хэрэглэсэн үед. Тухайлбал:

  • Бэлгэвч урагдсан, мултарсан, бэлгэвч сугалах үед үрийн шингэн асгарсан
  • Умайн хүзүүний таглавч, үтрээний хаалтийг буруу байрлуулсан, эсвэл тэдгээр нь урагдсан, цоорсон
  • Жирэмслэхээс хамгаалах уламжлалт аргаар сарын тэмдгийн мөчлөгөө буруу тооцсон
  • Ерөндөг унасан, доошилсон
  • Бэлгийн хүчирхийлэлд өртсөн

Хэрэглэх заавар
• Яаралтай ууж жирэмснээс хамгаалах эмийг /Дрегнон/ хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор эхний шахмалыг, түүнээс 12 цагийн дараа 2 дах шахмалыг ууж хэрэглэнэ.
• Мөн дааврын хавсарсан уух эм /Феминил, Микрогинон/-ийг хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос хойш 72 цагийн дотор 4 ширхэгийг давхарлан түүнээс 12 цагийн дараа дахин 4 ширхэг эмийг хэрэглэж болно.

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эмийн үйлдлийн үр дүн
• 24 цагийн дотор эмийг хэрэглэвэл 95%
• 25-48 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 85%
• 49-72 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 58 %
Хэрэв эмийг 72 цагийн дараа уувал эмийн жирэмслэхээс хамгаалах үйлдэл байхгүй болно.

Анхаар!

  • Эмийг хэрэглэснээс хойш 2 цагийн дотор бөөлжсөн тохиолдолд эмийг заавал давтан хэрэглэнэ.
    • Хоол идсэний дараа эмийг хэрэглэснээр бөөлжис цутгах, дотор эвгүйрэх, бөөлжих гэх мэтийн гаж нөлөөг бууруулна.
    • Өндгөвчний үйл ажиллагаанд өөрчлөлт үзүүлдэг учраас аль болох нэн шаардлагатай үед хэрэглэх. Жилд 1-2 удаа буюу 6 сард 1 удаа хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл байнгын хамгаалах хэрэгсэл болохгүй.
    • Прегноныг уух хугацаа 72 цаг руу ойртох тутам хамгаалах чадвар буурна.
    Прегнон ямар нэгэн гаж нөлөөтэй юу?

Доорхи үзүүлэлтээр эмийн жирэмслэхээс хамгаалах эмийн үйлдлийг харуулав.
• 24 цагийн дотор эмийг хэрэглэвэл 95%
• 25-48 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 85%
• 49-72 цагийн хооронд эмийг хэрэглэвэл 58 %
Хэрэв эмийг 72 цагийн дараа уувал эмийн жирэмслэхээс хамгаалах үйлдэл байхгүй болно.

Прегнон ямар нэгэн гаж нөлөөтэй юу?
• Зарим эмэгтэйчүүдэд толгой эргэх, ядрах, хөх хөндүүрлэх, хэвлий орчмоор өвдөх
• Цөөн тооны хүмүүс дотор муухайрах бөөлжих
• Биений юмны мөчлөг богиносох, цусархаг ялгадас гарах шинж тэмдгүүд ажиглагдаж болно.

Прегнон эмийн ашиг тус:
Эм нь яаралтай жирэмслэхээс хамгаалах үйлдэлтэйгээс гадна доорхи эерэг нөлөө үзүүлнэ.
• Хөхний хавдараас урьдчилан сэргийлэх
• Төмөр дутагдлын цус багадалтыг бууруулах.
• Умайн дотор салстын хавдраас сэргийлэх

Цээрлэлт:
• Элэг ба цөсний замын өвчнүүд, шарлалт
• Жирэмсэн үе
• Бэлгийн бойжилтийн үе
• Чихрийн шижин өвчтэй

Анхааруулга
Бэлдмэлийг биений юмны мөчлөг нь хэвийн явагддаг эмэгтэйчүүд л хэрэглэнэ. Эмийг байнга завсарлагагүйгээр хэрэглэж болохгүй.
Рифампицин, тетрациклин ампициллин зэрэг бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхэд бэлдмэлийн үйлдэл сулардаг.

Прегнон эмийг хаанаас худалдаж авч болох вэ?

Бүх эмийн сангуудаар дамжуулан авч болно.

Хадгалалт:

Бэлдмэлийг 15-30 хэмд хадгална.