Эр хүн таны удмын сангийн аюулгүй байдлыг хангадаг хамгийн үнэт хөрөнгө таны эр бэлгийн эс. Тэрхүү үнэт хөрөнгийг хадгалдаг эрдэнэсийн авдар тань төмсөг. Гэвч энэ бол маш хэврэг, их эмзэг эрхтэн. Түүнийг гэмтээж, доторх эр бэлгийн эсүүдийг устгаж үргүйдэлд хүргэдэг олон шалтгаан байдаг учраас аюултай хүчин зүйлсүүдээс төмсөгөө хамгаалах нь эр хүн таны хамгийн чухал үүрэг юм.   

Ямар нэгэн хамгаалах арга хэрэглэхгүй нэг жилийн хугацаанд бэлгийн харьцаанд тогтмол орсон боловч жирэмслэхгүй байхыг үргүйдэл гэнэ. Үргүйдлийн хүйсийн харьцаа 1:1 буюу үргүйдлийн 50%  эрчүүдээс шалтгаалдаг болсон. 

Шалтгаан

Халдвар: Заг хүйтэн, трихомонад, хламидийн бэлгийн замын халдвар авсан үед ялангуяа эмчилгээнд оройтож хандсанаар халдвар даамжирч дайвар булчирхай гэмтэж үрийн суваг битүүрснээр эр бэлгийн эс гадагшлах боломжгүй болдог. Бэлгийн бойжилт бүрэн хөгжиж гүйцсэнээс хойш хугацаанд 2 талын төмсөгийг хамарсан “Гахайн хавдар” вирусын халдварын үед эр бэлгийн эс огт боловсруулах боложгүйгээр төмсөг гэмтдэг. 

Халуун орчинд төмсөгийг удаан хугацаанд байлгах: Эр бэлгийн эсийн амьдрах орчин хүний биеийн дулаанаас 2 хэм бага байдаг учраас төмсөг биеийн гадна байрладаг онцлогтой. Саун, халуун ванн-д удаан хугацаагаар суух нь эр бэлгийн эсүүд хоорондоо наалдах шалтгаан болдог. 

Архи: согтууруулах ундаа нь үл тогтоох чадварч шууд нөлөөлөхүй боловч их хэмжээгээр удаан хугацаагаар хэрэглэвэл элэгний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж улмаар элгэнд үүсдэг дааврын дутагдлаас төмсөгний хэвийн үйл ажиллагаа доголдож эр бэлгийн эс үүсэх явц удааширдаг.  

Тамхи: Тамхинд агуулагдах никотин нь эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж, амьдрах хугацааг нь багасгаж, дааврын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж бэлгийн сулрал үүсгэдэг. 

Гар утас: Ухаалаг утаснаас ялгар ч буй цацраг нь хүний биеийн бүх хэсгийг чөлөөтэй нэвтэрдэг ялангуяа төмсгөнд ойрхон байрласан тохиолдолд эр бэлгийн эсийг хүчтэй гэмтээдэг тул та гар утсаа өмднийхөө урд халаасанд хийхгүй байхыг зөвлөе. 

Зөөврийн компьютер: 2018 онд Стенфордын их сургуулийн эрдэмтэд эрчүүд Notebook өвөр дээрээ тавьж хэрэглэснээр компьютерийг хэт халахаас сэргийлдэг сэнс төмсөг рүү удаан хугацаанд халуунаар  үлээж улмаар эр бэлгийн эс гэмтэж ДНК өөрчлөгдөн үргүйдэл үүсэж байгааг шинжлэх ухаанаар баталсан байна. 

Монголын үрс маш олон болох болтугай.

Similar Posts