Эмэгтэйчүүдийн үтрээний үрэвслийг эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаас үтрээнд байгаа үрэвсэл нь өгсөх замаар умайн хүзүү, умайн хөндий, гуурсан хоолой, өндгөвчийг үрэвсүүлнэ.
Энэ үрэвсэл нь архагшиж цаашлаад гуурсан хоолой битүүрэх, гуурсан хоолойд наалдац үүсгэснээр умайн гаднах жирэмслэлт, үргүйдэл үүсэх зэрэг хүндрэлүүдийг дагуулдаг.
Бүсгүй та
18+ настай бол ” 12 сард нэг удаа “
35+ настай бол ” 6 сард нэг удаа” үзлэгт тогтмол хамрагдаж хэвшээрэй.
Эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар
– Үтрээний үрэвсэл
– Умайн хүзүүний үрэвсэл , хавдрын урьдал өвчин, хавдрын эрт оношилгоо
– Умайн хөндийн үрэвсэл , умайн хоргүй хавдар, умайн хөндийн ургацаг, зузаарал
– Умайн гуурсан хоолойн үрэвсэл, буглаа, уйланхай
– Өндгөвчний үрэвсэл , уйланхай, хортой хоргүй хавдар
– Бэлгийн замын халдварт өвчин эмгэгийг эрт илрүүлэх боломжтой

Similar Posts