Эмнэлгийн танилцуулга

Алсын хараа

Олон улсын жишиг Монгол эмнэлэг

Эрхэм зорилго

Чанартай мэргэжлийн үйлчилгээг эмэгтэй хүн бүрд

ҮНЭТ ЗҮЙЛ

Хүндлэл

Албан тушаал мэргэшил, мэргэжил үл хамааран тэгш хүндэтгэлтэй харилцаа

Зөв Хандлага

Өөрчлөлт, өдөр тутмын асуудал бүх зүйлд эерэг зөөлнөөр хандах

Зөөлөн Үйлчилгээ

Харц, харилцаа, үйлдэл бүрээ зөөлөн байлгах

Манлайлал

Хүн бүр шинийг санаачлагч, манлайлагч байх

Үнэнч Шударга

Харилцаа, өрсөлдөөн, хамтын ажиллагаандаа үнэнч шударга байх

Итгэлцэл

Байгууллага, хамтрагч, үйлчлүүлэгчийн итгэлийг бататгах чанартай гүйцэтгэл

ЦАГААН УУЛ ЭМНЭЛЭГ

Эмэгтэйчүүдийн өвчний оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа 2018 онд эхэлж байсан.

Анх 1 их эмч, 1 сувилагч, 1 асрагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдрийн байдлаар эх барих, эмэгтэйчүүдийн их эмч 12 , cувилагч 7, aсрагч 4 , ресепшн 6, нягтлан, маркетинг, албан хэргийн ажилтан, жолооч гэсэн орон тоотойгоор эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Манай эмнэлэг эмчилгээ үйлчилгээндээ олон улсын хамгийн сүүлийн үеийн стандарт удирдамжуудыг мөрдлөг болгон ажиллаж , хамгийн сүүлийн үеийн оношилгоо, эмчилгээний технологийг  нэвтрүүлэхийг зорин ажилладаг.

Цагаан уул эмнэлэг эмч нар

ЭМЧ НАР

СУВИЛАГЧ НАР

АСРАГЧ НАР

ОФФИС АЖИЛТАН

РЕСЕПШН АЖИЛТАН

МАНАЙ ХАМТ ОЛОН

  • Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний оношилгоо эмчилгээ
  • Эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгүүдийн оношилгоо эмчилгээ, / үргүйдэл,  сарын тэмдгийн хямрал, эмгэг цэвэршилт/
  • Ургийн эхо оношилгоо/ ургийн хромосомын эмгэг тооцох үнэлгээ, ургийн бүтцийн нарийвчилсан ЭХО оношилгоо/
  • Ургийн зүрхний бичлэг / ургийн бүтэлтийн оношилгоо/
  • Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын урьдал өвчний оношилгоо эмчилгээ
  • Жирэмснээс хамгаалах бүх төрлийн арга хэрэгсэлүүд / тавих, авах/
  • Гадна бэлэг эрхтэн, умайн хүзүүний үү, ургацаг авах, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ
  • Эмэгтэйчүүд, жирэмсэнтэй холбоотой бүх төрлийн шинжилгээ хийх зэрэг үйлчилгээг үзүүлж байна.