“Эдийн шинжилгээ”

Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэж юу вэ?

  • Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээ хийх явцад умайн хүзүүний гадаргууд хавдрын урьдал өвчний өөрчлөлт бүхий голомт тодорхойлогдох үед оношийг баталгаажуулах зорилгоор өөрчлөлттэй хэсгээс тусгай багажаар жижиг эд авч шинжлэхийг умайн хүзүүний эдийн шинжилгээ гэнэ.
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээ гэдэг нь эмэгтэйчүүдийн эмнэлэгт хийгддэг оношлогооны ач холбогдол өндөр жижиг мэс ажилбар юм.
  • Умайн хүзүүний эдийн шинжилгээг умайн хүзүүний гадаргуу болон сувгаас авдаг

Умайн хүзүүний эдийн шинжилгээгээр

  • Умайн хүзүүний жинхэнэ шарх
  • Умайн хүзүүний үрэвсэл
  • Умайн хүзүүний хавдрын урьдал өвчин
  • Умайн хүзүүний хорт хавдар
  • Умайн хүзүүний ургацаг, үү.
  • Умайн хүзүүний цайралт
  • Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээ хийх явцад илэрсэн эмгэг өөрчлөлтүүдийг нарийвчлан оношлодог.
  • Ажиллавар нь богино хугацаанд хийгддэг, ямар нэг зовууригүй. Учир нь умайн хүзүү өөрөө өвдөлт мэдэрдэггүй дүлий эрхтэн юм.
  • Гол нь өвчтөн биеэ суллаж эмчдээ туслах хэрэгтэй. Эд авсан газраас цус шүүрч болно. Ийм үед эмч тэр цэгийг түлээд, тампоноор дарна.
  • Биопси авснаас хойш долоо хоногийн хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх, хүнд юм өргөхгүй байх, угаахгүй байх зэргээр гам сахина. Ийнхүү эдийн шинжилгээгээр эцсийн оношийг тавина.

Умайн хүзүүний хавдрын эрт үед доорх шинжүүд илрэх тул эмчид яаралтай хандаарай.

  • Бэлгийн харьцааны дараа үтрээнээс цус гарах
  • Үтрээнээс идээрхэг, эвгүй үнэртэй ялгадас гарах
  • Үтрээнээс сарын тэмдэг ирээгүй үед цус алдах