эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ

Эмэгтэйчүүдийн хавдрын маркерууд

Хавдрын маркерын шинжилгээ

Хавдрын маркер гэж юу вэ?

  1. Эрүүл эсээс ялгардагхавдрынмаркер гэж бий
  2. Хавдрынэсээс ялгардаг хавдрын маркер гэж бий.
  3. Хавдрынэсийн нөлөөгөөр хажуугийн эрүүл эсээс ялгардаг хавдрын маркер гэж бий.
  4. Хоргүйхавдрынэсээс ялгардаг хавдрын маркер гэж бий.

Иймээс хавдрын маркер бол зөвхөн хавдрын эсээс ялгардаггүй.

Ихэнх хавдрын маркер нь хэвийн эс эсвэл хоргүй хавдрын эсээс ялгардаг гэдгийг санах хэрэгтэй.

Хавдрын маркерын төвшин өндөр байх нь хавдар байгаа эсэхийг тодорхой харуулах уу гэсэн асуулт хамгийн эхэнд асуудаг?

Энэ асуултад ҮГҮЙ гэж хариулна, учир нь заримдаа хавдрын бус эмгэгийн үед зарим хавдрын маркерын хэмжээ ихсэж болно.

Хавдрын маркер нь дангаараа хавдар байгаа эсэхийг харуулах нь ховор юм.

Иймээс эмч тухайн өвчтөний түүх, бодит үзлэг, лабораторийн шинжилгээ ба дүрс оношлогооны шинжилгээ зэргийг харьцуулан дүгнэлт хийдэг.

Хавдрын маркерыг ямар хүнд үзэх вэ?

  1. Эрсдэл өндөртэй хүнд
  2. Оношлогоохийх
  3. Тавилан тодорхойлох
  4. Эмчилгээний шийдвэр гаргах
  5. Эмчилгээний хяналт хийх
  6. Дахилтыг хянах

Хавдрын маркер нь баталгаажуулах шинжилгээ биш иймээс бусад лабораторийн шинжилгээ, дүрс оношлогооны шинжилгээ ба биопсийн шинжилгээг хийлгэх хэрэгтэй.