Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ
жирэмсний эхо оношлогоо
Жирэмсний эхо оношилгоо гэдэг нь дууны долгион бөгөөд урагт ямар нэгэн эрсдэл байдаггүй. Дэлхий нийтээр хэт авиа оношилгоо буюу эхо оношилгоо нь хамгийн аюулгүй, хор нөлөөгүй, ямар нэгэн тусгай бэлтгэл шаарддаггүй, хүндээ зовуурь өгдөггүй шинжилгээ гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
Жирэмсний хугацаанд ямар нэгэн хүндрэлгүй хэвийн бол дараах саруудад заавал эход харуулах хэрэгтэй. Харин жирэмсний тээлтийн явцад ямар нэг зовуурь илрэх, хүндрэл гарвал үүнээс ч олон удаа харуулна.
Хэрвээ танд жирэмсний эрт үеийн шинж тэмдэг илрэх, сарын тэмдэг ирэхгүй, хугацаанаасаа 7 хоногоор хэтэрвэл та жирэмсэлсэн эсэхээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд жирэмсний тестээр шалгах хэрэгтэй.
- Жирэмсний тест эерэг гарвал жирэмсэн тодорхойлох эхо оношилгоонд хамрагдах хэрэгтэй.
- Жирэмсний тест сөрөг гарсан бол мөн л эхо оношилгоонд хамрагдаж сарын тэмдэг саатсан шалтгааныг тодруулах шаардлагатай.
- Жирэмсний эрт үеийн эхо оношилгоогоор жирэмсний хугацаа, ихэр жирэмсэн, өсөлтгүй жирэмсэн, умайн гадуурх жирэмсэн, хэвийн жирэмсэн зэргийг тодруулах ач холбогдолтой.
- Мөн умай, өндгөвч, умайн хүзүү, умайн арын зай, ургийн цэврүү, шар уургийн хүүдий, үр хөврөлийн бие, зүрхний цохилт зэргийг үнэлж мэдэх боломжтой байдаг.
- Жирэмсний эход 4-5 долоо хоногтойд ургийн цэврүү умайн хөндийд орж ирнэ. Харин 6-7 долоо хоногтойд ургийн зүрхний цохилт эход харагдаж эхэлнэ.
- Жирэмсэн тодорхойлох эход үзүүлэхээр ирэхдээ та давсаг дүүрэн шээстэй байвал хэвлийгээр харах боломжтой, давсагт шээсгүй бол үтрээний буюу дотуур эход хардаг.
Хэрвээ сарын тэмдэг хугацаандаа ирээгүй, жирэмсний тест эерэг гарах, эхо оношилгоогоор жирэмсэн нь тодорхойлогдохгүй бол цусанд HCG дааврын шинжилгээ өгч, онош тодруулах шаардлагатай.
Энэ хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар ургийн хромосомын эрт үеийн эмгэг тодорхойлох бөгөөд ургийн хүзүүний арын зай(NT), хамрын хянга ясны(NB) хэмжилт хийдэг.
Үзлэгийн явцад шаардлагатай бол нэмэлт хэд хэдэн хэмжилтүүдийг хийж шинжилнэ. Хромосомын эмгэг илрүүлэх үзлэг хийх явцад том хэмжээний болон эрхтэн тогтолцооны олон хавсарсан эмгэг байвал эрт үед нь илрүүлэх боломжтой байдаг.
Энэ хугацаанд:
- Ургийн зүрхний цохил
- Ургийн өсөлт хэмжих
- Ургийн хүзүүний арын зай
- Ургийн хамрын хянга яс
- Толгой, нүүрний хэсэг (гавлын ясны бүтэц, судасны багц, нүд хоорондын зай)
- Зүрх (байрлал, цохилтын тоо, хэм жигд, 4 хөндий)
- Ходоод
- Давсаг
- Гэдэсний эхо ойлт
- Хэвлийн урд хана хэвийн эсэх
- Ихсийн байрлал
- Умайн хүзүүний урт зэргийг үзэж хэмжилт хийдэг.
Энэ хугацаанд ургийн өсөлт, анатомийн бүтэц, эрхтэн тогтолцоог үнэлж дэлгэрэнгүй, нарийвчлан үзнэ. Жирэмсний 18-22 долоо хоногтой үзлэгээр эмгэг, гаж хөгжил илэрвэл дараа шатны эмнэлэгт илгээж жирэмслэлтийн тээлт төрөлтийг шийдвэрлэдэг. Энэ хугацаанд эхогоор ургийн дараах хөгжлийг үнэлнэ.
- Ургийн өсөлтийг үнэлэх /хэмжилт хийж жинг тооцох/
- Тархи болон нүүрний бүтэц (тархины ховдлууд,бага тархи, их цүнхээл, хамар, уруул тагнай, залгиур)
- Нуруу нугалам болон мөчдийг үнэлэх (нугасны ивэрхий, гар хөлийн хуруу тоолох, мөчдийн урт яс, үе бугуйн үе, шагайны үе)
- Амьсгалын эрхтэн тогтолцоо (уушги)
- Зүрх судасны эрхтэн тогтолцоо (зүрх, гол судас)
- Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо (ам залгиур, улаан хоолой, ходоод, гэдэс, элэг, цөсний хүүдий, дэлүү)
- Шээс бэлгийн замын эрхтэн тогтолцоо (бөөр, шээс дамжуулах суваг, давсаг, гадна бэлэг эрхтэн)
- Умайн хүзүүний урт (дутуу төрөх эрсдэлийг үнэлэх)
- Ихэс умайн хүзүүний хоорондын зай
- Ихэс хүйн судастай бэхлэгдсэн байдал зэргийг үнэлж дүгнэлт өгнө.
Энэ хугацаанд ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч оношилгоог илүү нарийвчлалтай хийхэд тохиромжтой болж ирдэг үе юм.
Энэ хугацаанд дараах шинж тэмдэг илэрсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай.
- Удамд нь ямар нэгэн зүрхний гажигтай хүүхэд төрж байсан.
- Өмнөх хүүхэд нь зүрхний гажигтай байсан
- 11-13 долоо хоногийн үзлэгт хүзүүний арын зай (NT) өргөн хэмжигдсэн.
- Жирэмсэн эх чихрийн шижинтэй
- Жирэмсэн эх чонон хөрвөстэй
- Ургийн зүрхний хэм алдалт илэрсэн
- Зүрхний бус гажиг илэрсэн
- Хромосомын ямар нэгэн эмгэг илэрсэн
- Эх өөрөө хүсвэл хамрагдаж болно
Жирэмсний 5 сараас хойших эхо оношилгоо нь ургийн хөгжлийн үе шатуудад эрхтэн тогтолцооны эмгэг байна уу? ургийн өсөлт хөгжил хэвийн явагдаж байгааг илрүүлэх зорилгоор хийгддэг. Энэ хугацаанд эхо оношилгоонд хамрагдсанаар:
- Ургийн эрхтэн тогтолцооны болон зүрхний эмгэг
- Ургийн хавдар байгаа эсэх
- Ургийн жин багадалттай эсэх
- Ургийн өсөлтийн саатал байгаа эсэх
- Ураг орчмын шингэн ихсэлт, багасалт
- Эхсийн хөгжил хангалттай байгаа эсэх
- Ясжилтын цэг үүссэн эсэх
- Жирэмсний үеийн болон төрөхийн өмнөх хүндрэлийг илрүүлэх зорилготой.
Төрөхийн өмнөх болон төрөх үеийн хүндрэл үүсэх эрсдэлийг илрүүлэх үзлэг юм. Илэрсэн тохиолдолд цаг алдалгүй арга хэмжээ авснаар аливаа хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
- Умайн сорвины зузааныг хэмжиж тодруулдаг
- Ясжилтын цэгийг үнэлснээр ургийн уушгины хөгжил хэр байгааг үнэлэх боломжтой.
- Ургийн жин багадалт, өсөлтийн саатал.
- Ургийн бүтэлт, ихсийн шохойжилт.
- Ураг орчмын шингэний хэмжээг үнэлэх.
- Хүй хүзүүгээ ороосон эсэх
- Төрөлтийн урьдчилсан төлөвлөлтийг хийх боломжтой.
Ургийн зүрхний эмгэгийг илрүүлэх үзлэг хийгддэг. Яагаад гэхээр хүүхдийн зүрх үр хөврөл тогтсон цагаас эхлэн үүсэн хөгжөөд төрсний дараа гүйцэд хөгждөг. Тиймээс жирэмсний бүхий л хугацаанд ургийн зүрхийг үнэлэх, төрсний дараа нярай үед нь заавал зүрхний оношилгоо хийлгэх хэрэгтэй. Эхийн хэвлийд оношлогддоггүй эмгэг гэж байдаг.