Жирэмсний ЭХО оношилгоо
ургийн зүрхний цохилт, нарийвчилсан ЭХО оношилгоо /22-24долоо хоног/
Ургийн зүрхний цохилт, нарийвчилсан ЭХО оношилгоо: Энэ хугацаанд ургийн зүрхний бүтэц илүү сайн ялгарч оношилгоог илүү нарийвчлалтай хийхэд тохиромжтой болж ирдэг үе юм. Энэ хугацаанд дараах шинж тэмдэг илэрсэн эхчүүд заавал хамрагдах шаардлагатай.
- Удамд нь ямар нэгэн зүрхний гажигтай хүүхэд төрж байсан.
- Өмнөх хүүхэд нь зүрхний гажигтай байсан
- 11-13 долоо хоногийн үзлэгт хүзүүний арын зай ( NT ) өргөн хэмжигдсэн.
- Жирэмсэн эх чихрийн шижинтэй
- Жирэмсэн эх чонон хөрвөстэй
- Ургийн зүрхний хэм алдалт илэрсэн
- Зүрхний бус гажиг илэрсэн
- Хромосомын ямар нэгэн эмгэг илэрсэн
- Эх өөрөө хүсвэл хамрагдаж болно