Эмэгтэйчүүдийн өвчний үеийн үйлчилгээ
Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх өнгөт дуран /кольпоскопи/
Умайн хүзүүний хорт хавдар илрүүлэх өнгөт дуран: Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээ нь Тусгай бичил харуурын тусламжтайгаар умайн хүзүүг томруулж харж хорт хавдар болж хувирч болох эсийн өөрчлөлтийг хурдан бөгөөд хялбар аргаар илрүүлэх өндөр мэдрэг оношилгооны арга юм.
- Умайн хүзүүний өнгөт дурангийн шинжилгээгээр:
- Гэмтэж үрэвссэн голомтыг илрүүлнэ
- Үтрээ болон умайн хүзүүний хучуур эсийн байдлыг тодорхойлно
- Умайн хүзүүний хорт хавдрын өөрчлөлтийг эрт үед нь илрүүлнэ
- Хортой хоргүй өөрчлөлтүүдийг ялган оношилно
Зорилтот наалц болон эдийн шинжилгээ авах боломжтой. Умайн хүзүүний дурангийн шинжилгээг жилд 1 удаа хийлгэх хэрэгтэй.