Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь зөвхөн нөхөн үржихүйн эрхтэн тогтолцооны хувьд өвчин эмгэггүй, эрүүл байх төдийгүй бие махбод, сэтгэл санаа, нийгмийн талаар бүрэн төгс эрүүл байж, хувь хүн, хосууд сэтгэл ханамжтай, аюулгүй бэлгийн амьдралтай, хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэх, өсгөх асуудлаа чөлөөтэй шийдвэрлэх боломжтой байхыг хэлнэ.