Бүсгүй таныг үтрээний үрэвсэлт өвчин зовоосоор байна уу? ?

Доорх шинж тэмдэг илэрвэл та даруй эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
Нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэдэг нь
Эмэгтэй хүний үтрээнд өвчин үүсгэгч гадны бичил биетийг устгаж байдаг.
/лактобацилл/ савханцар хэмээх өвөрмөц нянгууд байдаг.
~ Үтрээний савханцар нь сүүний хүчил ялгаруулж хүчиллэг орчин бий болгосноор бусад өвчин үүсгэгч нян үржихээс сэргийлдэг.
~ Ямар нэг шалтгаанаар үтрээний хүчиллэг орчин өөрчлөгдөж шүлтлэг болвол савханцрын тоо багасаж, түүний орон зайг өөр өвчин үүсгэгч нянгууд эзэлдэг.
~ Улмаар үтрээний шүүрлийн өнгө, үнэр өөрчлөгдөнө. Үүнийг нянгийн гаралтай үтрээний үрэвсэл гэж нэрлэдэг.
ШАЛТГААН
~ Байнга дотуур угаалга хийх.
~ Эмэгтэйн дааврын өөрчлөлт
~ Жирэмслэлт
~ Сарын тэмдгийн өөрчлөлт
~ Цэвэршсэн эмэгтэйчүүд болон 17-18 насны охидод бэлгийн бойжилт бүрэн явагдаагүй үед үтрээний орчин амархан өөрчлөгдөх онцлогтой байдаг.
~ Антибиотикийн зохисгүй хэрэглээ
~ Жирэмслэлтээс хамгаалах ерөндөг тавиулсан
~ Заг хүйтэн болоод хламидын халдвартай
~ Олон бэлгийн хавьтагчтай байх зэрэг нь нөлөөлдөг.
Хэрхэн оношлох вэ?
Эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг дараагаар дараах 2 шинжилгээг хийлгэх шаардлагатай байдаг.
+ Үтрээний орчинг тодорхойлох шинжилгээ
+ Үтрээний наацын шинжилгээ буюу мазок

Similar Posts