Хүндэтгэсэн “Дэлгэрцагаан уул ХХК”-ны захирал Б.Сайндэлгэр

Цагаан Уул Эмэгтэйчүүдийн эмнэлэг

“Цагаан Уул” эмэгтэйчүүдийн эмнэлгийн веб хуудсаар зочилж байгаа та бүхэнд  чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье.

Дэлгэр цагаан уул ХХК нь анх 2011 оны 11 сард байгуулагдсан бөгөөд 2018 оны 7-р сараас Цагаан уул эмэгтэйчүүдийн эмнэлэгийг  үүсгэн байгуулсан.

Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах,  тэдэнд  эрүүл мэндийн өндөр чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхийн  тулд оношилгоо эмчилгээний орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг   жил бүр үйл ажиллагаандаа нэвтрүүлж ,  чадварлаг боловсон хүчний баг бүгдүүлж, эмч,  эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ сургалт,  судалгаа шинжилгээнд үргэлж төвлөрөн ажиллаж байна.

Үүнээс гадна үйлчлүүлэгч та бүхэндээ тав тухтай тохилог, цэвэрхэн орчин бүрдүүлэхийн тулд манай хамт олон үргэлж хичээн ажиллаж байна.

Цаашид ч  тус эмнэлэг нь шинийг эрэлхийлсэн, сорилтыг давсан,  гагцхүү ур чадвараар зогсохгүй  бүх сэтгэл зүрхээрээ үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд үйлчлэн,  найрсаг тав тухтай орчныг бүрдүүлэн  ажиллах болно.

Үйлчлүүлэгч  та бүхэндээ хэзээд эрүүл, саруул байхыг хүсэн ерөөе!