эмэгтэйчүүдэд зориулсан үйлчилгээ

Мазок шинжилгээ

Мазок шинжилгээ гэдэг нь таны шээсний сүв болон үтрээ, умайн хүзүүний сувгаас арчдас авч бэлгийн замын халдварт өвчин болон бусад нян мөөгөнцөр байгаа эсэхийг микроскопт харагдах байдлаар нь илрүүлэн дүгнэлт өгдөг шинжилгээ юм.

  • мөөгөнцөр
  • үрэвсэл
  • заг хүйтэн
  • трихмонадыг оношилно
  • Мөн үтрээний ашигтай бактери буюу лактобацил хэр төвшинд байгааг оношилно.

Дахин дахин үрэвсээд үрэвслийн эмчилгээнд үр дүн өгөхгүй байх нь лактобацил буюу ашигтай бактери үтрээнд байхгүй болсонтой холбоотой байдаг.

Мазок шинжилгээний хариуг үндэслэн бэлгийн замын халдварыг илрүүлэх бусад нэмэлт шинжилгээ шаардлагатай эсэхийг эмч танд зөвлөнө.

  • Сүүлийн 24 цаг дотор антибиотик хэрэглээгүй байх
  • Сүүлийн 2 хоног үтрээний лаа гель хийгээгүй байх, дотуур угаалга хийгээгүй байх
  • Сүүлийн 24 цаг дотор бэлгийн харьцаанд ороогүй байх

Эмэгтэйчүүдийн
эрүүл мэнд, гэр бүл
төлөвлөлтийн эмнэлэг

“Зөв хандлага, Зөөлөн үйлчилгээ

Мэдээлэл: