Зарим эмэгтэйчүүд хэт авиан шинжилгээ буюу эхо оношилгоо хийлгэх нь   ургийн хөгжилд сөргөөр нөлөөлөх вий гэсэн айдастай байдаг.

Хэрэв танд ийм төрлийн айдас байгаа бол одоо айх хэрэггүй гэдгийг баталгаатай хэлье.

Жирэмсэн үед хэт авиан шинжилгээг хийх нь тератоген (хортой)  нөлөө  байхгүй   гэдэг нь анагаах ухааны олон судалгаануудаар батлагдсан  тул дэлхий даяар  аюулгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Өөрийн эрүүл мэнд, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг эмэгтэй бүр жирэмсний үед хэт авиан шинжилгээнд хамрагдах ёстой.

Жирэмсний хугацаанд хамгийн багадаа  4-5 удаа хэв авиан оношилгоонд хамрагдахыг зөвлөж байна.

Similar Posts