“Жирэмсны хяналтын багц шинжилгээ” Эмэгтэй та жирэмний хяналтанд орсон бол жирэмсний хугацаанд хамгийн багадаа 2 удаа танаас багц шинжилгээ авдаг.
Жирэмсний хяналтын шинжилгээнүүд
Сорилын нэр | Яагаад хийж байгаа | Хэзээ хийх | Сорьц |
Үтрээний наалдцын шинжилгээ | Үтрээний орчинг үнэлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн үтрээний наалдац |
Биохимийн хяналтын шинжилгээ | Элэгний үйл ажиллагаа, бодисын солилцооны байдлыг үнэлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрт | Эхийн цус |
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ | Бөөр, давсагны халдвар, жирэмсний шижин, жирэмсний сүүлийн хордлогын шинжүүдийг илрүүлэх | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрт | Эхийн шээс |
Цусны дэлгэрэнгүй шинжилгээ | Цус багадалт, үрэвсэл болон бусад өөрчлөлтийг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө, жирэмсний эхний болон сүүлийн 3 дахь хагаст, шаардлагатай бол тухай бүрт | Эхийн цус |
Гепатит В,С вирусийн сорил | В,С вирусын халдварыг оношлох | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
ДОХ вирус болон тэмбүүгийн сорил | ДОХ-ын вирусын халдварыг оношлох | Эхний болон сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
Цусний бүлэг, резусфактор тодорхойлох | Цусны бүлэг болон эерэг бүлэг, эерэг болон сөрөг цустай эсэхийг илрүүлэх | Жирэмсний эхний 3 сар дотор | Эхийн цус |
Ялтас эсийн тоо | Төрөлтийн явцад цус алдвал: Ялтас эсийн тоо цөөрсөн бүлэгнэлтийн эмгэгтэй эсэхийг илрүүлэх | Сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус |
Жирэмсний хяналтын нэмэлт шинжилгээнүүд
Сорилын нэр | Яагаад хийж байгаа | Хэзээ | Сорьц |
Заг хүйтэн, хламиди, тэмбүү | Зулбуулах болон урагт халдварладаг БЗХ | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, өндөр эрсдэлтэй бол сүүлийн 3 дахь хагаст | Эхийн цус, шээс, үтрээний наалдац |
Пап сорил | Умайн хүзүүний эсийн өөрчлөлт, БЗХ, үрэвслийг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст | Эхийн умайн хүзүүний эс |
ТОRСН | Ургийн гаж хөгжил үүсгэдэг вирусын эсрэг дархлааг шалгах | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст, халдварын сэжигтэй бол тухайн үед | Эхийн цус |
Мазокын шинжилгээ | Дутуу төрөлтийн шалтгаан болж болзошгүй халдварыг илрүүлэх | Жирэмслэхээс өмнө болон эхний 3 дахь хагаст | Эхийн үтрээний наалдац |
Шээсэнд нян илрүүлэх | Дутуу төрөлт, бага жинтэй төрөх шалтгаан болж болзошгүй бөөрний халдварыг илрүүлэх | Эхний үзлэг, жирэмсний 12 ба 16 д.хсүүлийн 3 дахь хагаст давтаж болно. | Эхийн шээс |
Хоёрол тест | Урагт Даун хам шинж болох хромосомын гажгийн эрсдэлийг үнэлэх | Жирэмсний 8-13д.х | Эхийн цус |